ОБЕГ: 2017 онд алга болсон эрэгтэйн цогцсыг хаягдсан уурхайн гүнээс гаргалаа

Б.Баясгалан
09 сарын 27, 2020

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 2017 онд амиа алдсан 19 настай иргэний цогцсыг Налайх дүүргийн эзэнгүй орхигдсон уурхайн гүнээс гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүллээ.

Тодруулбал,  2017 онд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд тус дүүргийн иргэн 19 настай, эрэгтэйн амь насыг хөнөөж, цогцсыг булж орхисон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд тухайн иргэний цогцсыг уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас тавьсан юм.

Хүсэлтийн дагуу, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 2 метр куб шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталт хийж тухайн иргэний цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 25-нд мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

обег цогцос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.