ЦЕГ-аас  иргэдийн асуултад хариулж байна.

-Асуулт: Би өчигдөр таксинд явж байгаад гар утсаа таксинд гээсэн юм. Суусан таксиныхаа дугаарыг мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагад гомдол гаргавал гар утсаа олж авч чадах болов уу?

-Хариулт: Та суусан таксины маркыг нь мөн хэдэн цагийн орчимд хаанаас суугаад хэдэн цагийн үед хаана хүрснээ мэдэж байгаа тохиолдолд аж ахуйн нэгж байгууллагын гадаах хяналтын камерыг шүүж үзсэнээр таны суусан таксины номер дугаарыг олох боломжтой. Мөн таны гар утасны имейл кодоор таны гар утсанд сим карт ашиглагдаж байгаагаар олдох боломжтой та таксинаас буусан газрынхаа харьяа цагдаагийн хэлтэст гомдоо гаргаарай.