Өнгөрсөн долоо хоногт Тайландын хааны ордонд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн бүлэглэн хулгай хийжээ. Тус ордон нь тус улсын ард иргэдийн шүтээн болсон газар бөгөөд урьд хожид ийм явдал гарч байгаагүй аж.

Тайландын хэвлэлээр уг асуудал яригдаж хэлэлцүүлэг өрнүүлээд удаагүй байхад дахин Монголын нэг бүлэг хулгайчдыг баривчилсан талаар мэдээлэл хийж тэднийг танилцуулсан байна. Хулгайн хэрэг үйлдсэн этгээдүүд нь 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, 27 настай Б.Эрдэнэбаяр нар байжээ.

Тэд Словак улсын жуулчны халаасыг суйлсан аж. Хэтэвчинд 2,000 бат болон бусад үнэт эд зүйлс байсан гэнэ.

Цагдаа нар тэднийг Монголд алдартай реп дуучид хэмээн танилцуулжээ. Монголын иргэд Тайландад халаасны хулгайн хэрэг үйлдээд баригдах явдал байнга гардаг болсныг тус албаныхан онцолсон байна.

10-аад хоногийн өмнө ч бас Монголын бүлэг хулгайчийг Тайландын нисэх онгоцны буудалд баривчилсан юм. Тэд голдуу жуулчдын хөл ихтэй газраар явж хулгай хийдэг байсан нь камерын бичлэгт үлджээ. Тэд хулгай хийчихээд голдуу брэндийн дэлгүүрээс худалдан авалт хийгээд буцдаг бөгөөд 14 хоногийн дараа дахин Бангкокт ирэхдээ баривчлагдсан хэмээн баривчилжээ.