2018-2019 оны хичээлийн суралцагчдын амралтын хуваарь

Сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:

1. Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

2 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

  • Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.


2. Нийслэлийн сурагчдын:

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног
  • VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

3 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид III сарын 16-наас IV сарын 07-ныг дуустал 1 долоо хоног

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Аймаг, орон нутгийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 20-нд дуусах хуваарьтай байсан ч томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор БСШУС-ын сайдын тушаалаар зарим аймгийн сурагчдын амралтыг энэ сарын 10-ныг хүртэл хойшлуулаад буй юм.

Тиймээс нийслэл, орон нутгийн сурагчдын амралт энэ сарын 10-нд дуусч, ирэх даваа гарагт буюу хоёрдугаар сарын 11-нээс хичээллэж эхэлнэ.