Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2017 онд зохион байгуулсан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI уралдаан”-ы уран сайхны кино төрөлд шалгарсан “Кибер сүлжээ” зохиолыг кино болгох зорилгоор төслийн баг шалгаруулах уралдааныг олон нийтэд нээлттэй зарласан билээ.

Тус уралдаанд найман төсөл ирснээс орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр шалгарсан “Сарны Чулуу Анар” ХХК-ны “ТВ 6” телевиз шалгарч уран бүтээлээ хийжээ.

Уран бүтээлийн багийн төлөвлөж буйгаар “Кибер сүлжээ” уран сайхны кино ирэх сарын 7-нд албан ёсоор нээлтээ хийх тов зарлаад байгаа аж. Киноны зургийг Баянгол дүүргийн 20 дугаар сургууль дээр авсан бөгөөд ЕБС-ийн сургуулийн сурагчдын цахим хэрэглээ ямар эрсдэл дагуулж, нөлөөлж байгааг харуулах, анхааруулах зорилготой юм.


Уг төслийн зорилго орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон дэлгэцийн бүтээл туурвих, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх билээ.

Зохиолыг энд дарж үзнэ үү.