“Covid-19 ба Хүний эрх” цахим уулзалтыг 10 гаруй удаа хакердав

Х.Оргил
04 сарын 16, 2020

Хүний эрхийн Үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран “Хүний эрхийн тухай ярилцъя" ээлжит уулзалтыг “Covid-19 ба Хүний эрх” сэдвийн хүрээнд өнөөдөр /2020.04.16/ Zoom аппликэйшнээр зохион байгуулсан юм.

Энэхүү цахим уулзалтын үеэр олон нийтийн сүлжээний платформ буюу фэйсбүүкийн софтвэйр ашиглан видео дуудлага хийх шийдэлтэй Zoom аппликэйшнд гадны хэрэглэгч нэвтэрч, зүй бус бичлэг харуулж доромжилсон үйлдэл 10 гаруй удаа үзүүллээ.

Шинэ коронавирусийн хямралын үед гэрээсээ ажиллах болсонтой холбогдуулсан тус Zoom аппликэйшнийг хэрэглэх хүмүүсийн тоо эрс өссөн бөгөөд энэ үеэр хэрэглэгчийн мэдээллийг хуваалцаж байгааг шинжээчид мэдээлсэн юм. Тухайлбал, Zoom аппликэйшнд нэвтэрч байгаа цаг, таны утасны оператор, төхөөрөмжийн үзүүлэлт, байршил болон бусад дата мэдээллийг хуваалцсан байна. 

 Иймээс аюулгүй байдлын мэргэжилтэн Zoom-ийн систем дэх хэрэглэгчдийн вэбкамеруудаар дамжуулан мэдээллээ алдахаас сэрэмжлээрэй.

Холбоотой сэдвүүд

аппликейшн цахим орчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.