Нийгмийн сүлжээ олон зүйлийг өөрчилж буй. Тэр дундаа гоо сайхны тухай ойлголтыг. Хэтэрхий төгс рүү тэмүүлсэн орчин цагийн хүмүүсийн хүсэл сонирхолд тохируулсан апп-ууд ч үүнийг бүр ч ихээр өөгшүүлсэн гэмээр.

11-ээс 21 насны эмэгтэйчүүдийн 34 хувь нь буюу гурван охид тутмын нэг нь зургаа засалгүйгээр интернэтэд оруулдаггүй аж. Тэд зургаа ямар нэгэн фильтер ашиглан хөөрхөн болгох эсвэл засдаг гэж Англид хийсэн судалгаа нотолжээ. Охид олон like авч чадаагүй бол "хөөрхөн гараагүй" гэж үздэг байна.Тиймээс ч 100 like авч чадаагүй зургийг шууд устгадаг гэжээ.

15 настай охин АлисаАнглийн Гертфордшир хотын 15 настай охин Алиса Instagram нээсэн эхний хэдэн сар нүүрээ харуулсан зургаа оруулсангүй. Тэрээр хүмүүсийн сэтгэгдлүүдээс айж байв. Архаг хууч өвчний улмаас заримдаа тэргэнцэр хэрэглэдэг байсан нь хүүхдүүд түүнийг шоолох хангалттай шалтгаан болж ирсэн учраас тэр. Энэ тухайгаа Алиса "Бид бол сошиал ертөнцийн үеийнхэн. Тийм ертөнцөд чи үргэлж хүчтэй, бусдаас гоё харагддаг байх ёстой. Чамайг сул дорой харагдуулдаг гэж боддог зүйлсийн талаар ярихыг ч хүсэхгүй" хэмээн ярьжээ.

Уг судалгаагаар мөн 39 хувь нь онлайнд харагдаж байгаа шигээ жинхэнэ амьдрал дээр адилхан харагдаж чадахгүйдээ сэтгэл гутардаг гэсэн байна. 44 хувь нь зургаа авахуулахаа болино, учир нь биеийг нь шүүмжилнэ гэж айдаг гэжээ.

Загвар өмсөгч Ашли ЖэймсЗагвар өмсөгч 31 настай Ашли Жэймс үүнийг "аймшигтай" гэж тодоррхойлжээ. Тэр өмнө нь гэрэл зургаа апп ашиглан өөрчилдөг байв. Гэвч яваандаа энэ нь түүнийг улам л стресдүүлэх шалтгаан болжээ. Үүнээс хойш тэр гэрэл зурагчиндаа "Миний зургийг битгий засаарай" гэж хэлсэн тухайгаа ярьжээ.

Ашли Жэймсийн Instagram дахь зураг. Тэрээр зургаа засахаа больсон

"Хангалттай. Би өөрийнхөө жинхэнэ биш хувилбарыг харсаар байгаад бүр сурчихаж. Залуу охидод би буруу үлгэр дуурайл болж байна гэдгээ ухаарсан. Өөрийнхөө жинхэнэ биеийг харуулсан зураг оруулбал бид илүү ихийг ойлгуулж, тэдэнд эерэгээр нөлөөлж чадна" гэжээ.