Стив Жобс нэг өдрийн дотор л амжилтан хүрээгүй. Одоогийн "Apple" компанийг бий болгохын тулд тэрээр олон жилийн турш шаргуу хөдөлмөрлөсөн. Түүний зохион бүтээсэн iPhone, Ipad, Mac зэрэг бүтээлүүд нь бидний амьдралыг эрс өөрчилсөнтэй та санал нийлэх биз ээ. Ингээд бид та түхэндээ түүний ажилдаа баримталдаг байсан 10 чухал зүйлсийг хүргэж байна.


"Амьдралын чинь ихэнх хугацааг чиний ажил үйлс эзлэх тул сэтгэл хангалуун байх зөв зам нь дуртай ажлаа хийх. Дуртай ажлаа олоогүй бол тасралтгүй хай. Бүү зогс. Түүнийгээ олсон эсэхийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө"

"Амжилттай хүмүүсийг бусдаас ялгарах хамгийн гол зүйл нь цөхрөлтгүй хичээл зүтгэл юм"

"Хэрэв чи ямар нэгэн зүйлийг гаргууд сайн хийж сурсан бол дараа хийх зүйлээ олж нээ. Учир нь нэг зүйлтэйгээ зууралдах таныг хөгжүүлэхгүй"

"Оршуулахад минь хамгийн баян хүн байсан хэмээн хэлэгдэх надад чухал биш. Харин орой бүр орондоо орох бүртээ хэн нэгэнд хэрэгтэй зүйл хийсэндээ сэтгэл хангалуун байх л чухал"

"Энэ дэлхийг өөрчлөх чадалтай хэмээх солиотой бодолдоо итгэсэн тэр нэгэн л үнэхээр өөрчлөхөөр зүйл хийж чадна"

"Гишгэсэн мөрнүүдээ урдах замаасаа харах боломжгүй. Харин явсан замаасаа л харах боломжтой. Тиймээс өнгөрсөнд тань үлдсэн тэдгээр тавилан, үйл явдал, үйлийн үрийн аль ч таны ирээдүйг өөрчлөх чадалгүйг та ойлгох хэрэгтэй"

"Аливаа зүйл дэлхийг өөрчилж байж л чухал хэмээн дүгнэгдэх ёсгүй"

"Өглөө бүр босоод өнөөдөр миний амьдралын сүүлийн өдөр бол би юу хийх вэ? хэмээн өөрөөсөө асууж бай"

"Заримдаа бид аливаа зүйл хийхдээ алддаг. Ингэсэн тохиолдолд хийх хэрэгтэй хамгийн чухал зүйл бол алдаа хийснээ хүлээн зөвшөөрөөд үүнийгээ шинэчилж өөрчлөх арга замыг олж нээх явдал юм"