Ямар нэгэн зүйлд дасахад 66 хоног шаардагдана. 66 хоногт хүн аливаа үйлдлийг автоматаар хийдэг болтлоо гаршдаг. Тухайлбал, та эрүүл, зөв хооллож хэвшмээр байвал 55 хоног л хангалттай. Харин спортоор хичээллээд 75 хоносны дараа л дасаж эхэлдэг гэнэ.
Хүний сэтгэл зүйн талаарх 42 сонирхолтой баримтыг хүргэж байна.
- Хүнийг унтаж, амарч байх үед хүртэл тархи ажиллаж байдаг. Тархи энэ үед өдрийн турш хүлээж авсан мэдээллүүдээ боловсруулж, аль мэдээллийг ой санамжид хадгалах, алийг нь устгахыг ялгаж байдаг гэнэ.
- Тархи нь ямар нэгэн зүйлийн талаар бодож, завгүй ажиллаж байх үед хүн өөрийгөө аз жаргалтай, амжилттай яваа гэдгээ мэдэрдэг. Гэхдээ нэгэн хэвийн, уйтгартай ажил биш харин анхаарлаа байнга өөр өөр тийш хандуулж, олон янзын ажил хийж байх үед хүн аз жаргалтай болдог.
- Хоол, секс, аюул ослыг хүн анзаарахгүй өнгөрч чаддаггүй. Хүмүүс золгүй явдал тохиолдсон газар олноороо цугларч, хэрэгт дурладгийг та анзаарч байсан уу? Яг үнэндээ бид аюултай нөхцөл байдлыг анзаарахгүй байж чаддаггүй гэнэ. Учир нь хүний тархинд үр удмаа үлдээх, амьд гарах гэсэн физиологийн наад захын хэрэгцээг хариуцдаг тусгай хэсэг байдаг ба “Энэ намайг алах уу?“, “Үүнийг идэж болох уу?”, “Энэнтэй секс хийж болох уу?” гэж байнга асууж байдаг.
- Бага, залуу насандаа хүссэн зүйлээсээ татгалзаж чаддаг байсан хүн цаашдаа амьдралд нь тохиолдох хүндрэл, бэрхшээлийг амархан даван туулдаг гэдгийг эрдэмтэд нотолжээ.
- Ямар нэгэн зүйлд дасахад 66 хоног шаардагдана. 66 хоногт хүн аливаа үйлдлийг автоматаар хийдэг болтлоо гаршдаг. Тухайлбал, та эрүүл, зөв хооллож хэвшмээр байвал 55 хоног л хангалттай. Харин спортоор хичээллээд 75 хоносны дараа л дасаж эхэлдэг гэнэ.
- Хүн хязгааргүй олон найзтай болох боломжтой гэж бодож байна уу? Та буруу бодож. Хүн амьдралдаа дунджаар 150 хүнтэй л найзалж, нөхөрлөдөг гэнэ.
- Та найз бүсгүйдээ бэлэг өгмөөр байвч юу бэлэглэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл бэлэг авснаа хэлж, найз бүсгүйгээгээрээ юу гэдгийг нь таалгаарай. Тэр авахыг хүсэж байгаа бүх зүйлээ нэрлэх болно.
- Хар дарсан зүүд зүүдлэгдээд байвал шөнө унтаж байхдаа даарснаас болсон байх магадлалтай. Унтлагын өрөөнд хүйтэн байх тусам таагүй зүүд зүүдлэх магадлал ихэсдэг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон.
- Сургуулиа төгсөх, гэрлэх, шинэ ажилд орох гэх мэт эерэг үйл явдлууд хүртэл хүнийг депресст оруулдаг.
- Санаа зовнил, стрессийг тайлах шилдэг арга бол ном унших. Ном унших нь согтууруулах ундаа хэрэглэх, гадуур зугаалах, цай уух эсвэл хөгжим сонсохоос хамаагүй илүү үр дүнтэй бас хурдан нөлөөтэй.
- Сэтгэл судлалд нэгэн зарчим байдаг: ямар нэгэн үйл явдалд найдлага тавин хүлээвэл тэр хэмжээгээрээ сэтгэл гонсгор үлддэг. Хүсэхэд хясна гэдэг шиг.
- Сайн мэдэхгүй газар ихэнх хүмүүс баруун талаа барьж явдаг. Дараалалд удаан зогсож, олон хүний дунд орохыг хүсэхгүй байвал та зүүн талаа баримталж яван, зүүн талын дарааллыг эзлээрэй.
- Хүн авсан сайн дүнгээ илүү сайн санадаг. Хүмүүсийн 89% нь хичээл дээрээ 5 авснаа санаж, 29% нь 3 авснаа санадаг гэнэ.
- Спортод хар өнгийн хувцастай багийг шүүгчид илүү их торгодог. Үүнийг ФИФА болон Үндэсний хоккейн лигийн явуулдаг статистик судалгаа баталсан.
- Эмэгтэйчүүд хувцасны дэлгүүрт ороод замбараагүй өлгөсөн эсвэл сагс дүүрэн овоолсон хувцсанд анхаарлаа илүү хандуулдаг гэнэ. Учир нь тэнд илүү гоё хувцас, сонирхолтой эд зүйлс байгаа мэт санагддаг.
- Дэлгүүр, худалдааны төвүүд хүний сэтгэл зүйд нөлөөлөх сурталчилгааг байнга хийдэг. Тухайлбал, кассын дэргэд бохь, шоколад, жижиг эд зүйлс байрлуулах, хямдрал гэсэн тод, олон өнгийн бичигтэй самбарууд хадах гэх мэт. Шошгон дээр “оймс – 2000 төгрөг” гэж бичихийн оронд “5 оймс - 10 000 төгрөг” гэж бичвэл борлуулалт нь бараг 2 дахин нэмэгддэг...
- Хэрэв байшингийн нэг цонхыг хагалбал удахгүй тэр байшинд бүтэн цонх үлдэхгүй. Хагархай цонхны онолоор: хүмүүс эргэн тойрон нь замбараагүй байдалтай байгааг харах юм бол зохисгүй үйлдэл гаргаж, нийгмийн хэв журмыг зөрчдөг. Өөрөөр хэлбэл тогтоосон дүрэм журмыг зөрчиж буй хэн нэгнийг харсан нөгөө хүн тийнхүү үйлдэл хийхийг өөртөө мөн зөвшөөрдөг аж. Энэ онол нэг бус удаагийн туршилтаар батлагджээ.
- Тайван хүнтэй хүмүүс тэр болгон маргалдаад байдаггүй. Харин эсрэгээрээ өөрийнхөөрөө зүтгэж, уурлаж, бүдүүлэг авирлаж байгаа хүний өөдөөс сөргөлдөж, маргах тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ.
- Шөнө 6-7 цагийн нойр авдаг хүмүүсийг бүтэн 8 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад цаг бусаар үхэх магадлал багатай. Харин 5-аас бага цаг унтаж амардаг бол та 8-9 цагийн хэвийн нойртой хүмүүстэй харьцуулахад сэтгэл мэдрэлийн өвчин тусах эрсдэл танд 3 дахин өндөр байх нь.
- Хурдан унтахын тулд дээшээ харж хэвтэн, суниаж, хамаг биеэ суллана. Нүдээ аньж, аньсан чигээрээ хүүхэн хараагаа дээш болгох хэрэгтэй. Хүн унтаж байхад хүний нүдний байрлал ийм байдаг тул амархан, гүн нойрсдог гэнэ.
- Танихгүй эрэгтэйг сонжиход эмэгтэй хүнд 45 секунд шаардагддагийг сэтгэл судлаачид тогтоожээ. Эмэгтэйн нүд эрэгтэйн бие дээр 10 секунд, нүдэн дээр 8 секунд, үс-7 секунд, уруул, эрүү-10 секунд, мөр, гаран дээр 5 секундын турш тогтож, эцсийн дүгнэлтээ гаргадаг гэнэ. Харин сүүлийн 5 секундэд ядам хуруун дахь бөгжийг нь аждаг.
- Хүнд өөрийнх нь нэрнээс илүү сайхан үг гэж байдаггүй гэнэ. Иймд хүнтэй танилцахдаа нэрийг нь хамгийн түрүүнд цээжлэх хэрэгтэй шүү.
- Депресст орсон хүмүүст хорвоо ертөнц саарал өнгөөр харагддаг. Тэгвэл Фрайбургийн их сургуулийн эрдэмтэд энэ үзэгдэлд шинжлэх ухааны үндэслэл гаргаж чадсан байна. Тэд өвчтөнүүдийн нүдний үйл ажиллагааг электроретинограммаар хэмжиж үзэхэд депрессийн шинж тэмдэг хэдий чинээ их илэрч байна тэр хэмжээгээр нүдний торлог бүрхэвч өнгөний өөрчлөлтийг бага мэдэрч байсан аж.
- Хүн ямар нэгэн үйл явдлыг эргэн дурсах болгондоо өөрөөр санадаг. Энэ нь мэдрэлийн замуудын идэвхжлийн өөрчлөлттэй холбоотой.
- Даннинг-Крюгерийн онолоор чадвар багатай хүмүүс чадвартай, ажилдаа илүү сайн хүмүүсээс арай өндөр албан тушаалд очсон байдаг гэнэ. Энэхүү онолын дагуу мэргэшил, чадвар багатай хүмүүс өөрсдийгөө өндрөөр үнэлдэг, улмаар оновчгүй шийдвэр гаргадаг, түүнийхээ хор уршгийг ойлгодоггүй, харин өндөр мэдлэг, чадвартай ажилтнууд асуудалд ухаалгаар хандаж, өөрийгөө байгаагаасаа доогуур үнэлдэг юм байна.
- Хүний ертөнцийг үзэх үзэл нь сөрөг байх уу эсвэл эерэг байх уу гэдэг нь генийн түвшинд тохируулагдсан байдаг. Тархин дахь Ү нейропептидуудын концентраци бага байх тусам тухайн хүн пессимист үзэлтэй, депресст өртөх хандлагатай байдгийг Мичиганий Их сургуулийн эрдэмтэд нотолжээ.
- Хэн нэгэн тантай ярилцаж байх үед ямар нэгэн зүйл санахыг оролдохдоо нүд рүү тань харсаар байвал худлаа ярьж байна гэсэн үг.
- Эмэгтэйчүүд хайртай хүнийнхээ нүүр лүү харж ярилцаж байхдаа хайртай гэдгээ мэдэрдэг. Харин эрчүүд эсрэгээрээ хамт ажиллаж, тоглож эсвэл хамт алхаж байхдаа эсрэг хүйстэндээ илүү их татагдаж, дотно харилцааг мэдэрдэг гэнэ.
- Эрэгтэй хүмүүс өөрсдийгөө дунджаар 7 эмэгтэйтэй унтсан гэж хэлдэг. Харин эмэгтэйчүүд 4 хамтрагчийн нүүр үзсэн тухай ярьдаг. Яг үнэндээ тоо нь ижилхэн байдаг.
- Хүний гадаад төрх болон гэмт хэргийн үйлдэл хооронд шууд хамаарал байдаг. Сэтгэл татам сайхан дүр, төрхтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх нь бага.
- Эрэгтэй-гэрч, эмэгтэй-гэрчүүд гэмт хэргийн талаар өөр өөр зүйлс санадаг. Тухайлбал, хулгайч эмэгтэйн цүнхийг шүүрэхэд эмэгтэй хүн хохирогчийн царай төрхийг анзаарч тогтоодог бол эрэгтэй-гэрч гэмт хэрэгтнийг тогтоож авдаг.
- Бид бүгд мөрөөдөх дуртай. Гэхдээ илүү их мөрөөдөмтгий хүний бүтээлч сэтгэлгээ хөгжиж, төрөл бүрийн асуудлын шийдэл олохдоо сайн байдаг ажээ.
- Дежавюгийн эсрэг жамевю гэдэг үзэгдэл байдаг гэнэ. Жамевю мэдрэх үед хүн өмнө нь тулгарч байсан үйл явдал эсвэл уулзаж байсан хүнийг огт санахгүй анх удаагаа тохиолдож байгаа мэт санагддаг ажээ. Жамевю нь сэтгэл мэдрэлийн өвчтэй болсныг илтгэх ноцтой шинж тэмдэг.
- Ямар нэгэн хорон, муу зүйл төлөвлөж, бодож байгаад тэр тухайгаа бүгдэд зарлаж, гэмшсэн хүн огт муу зүйл бодоогүй хүнээс илүү шударга мэт бусдад санагддаг.
- Анхааралгүйн улмаас харалган гэдэг үзэгдэл байдаг. Ямар нэгэн өөр юм бодож, анхаарлаа төвлөрүүлсэн үед хүн яг нүдний өмнө болж байгаа үйл явдлыг анзаардаггүй.
- Хүн зөвхөн 3-4 элементийг нэг дор цээжилж чаддаг. Ямар нэгэн мэдээлэл богино хугацааны ой санамжинд 20-30 секунд хадгалагдаж дараа нь мартагддаг.
- Хүний тархи юм уншихдаа үсэг бүрийг салгаж уншдаггүй, үгийг тэр чигт нь таньж уншдаг гэнэ. Иймд үгийн эхний болон сүүлийн үсэг зөв байрандаа байхад бусад үсэг холилдсон байсан ч та тэр үг, өгүүлбэрийг уншиж чадна.
- Хүн өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйлээ яаж хийхээ мэддэг. Тухайлбал, та өмнө нь iPad огт харж байгаагүй, гэтэл танд хэн нэгэн iPad дээр ном уншихыг санал болгосон гэж бодъё. Тэгвэл таны тархи төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, ном яаж унших эсэхийг урьдчилан төсөөлж, загвар гаргадаг.
- Хүүхэд 2 нас хүрснээсээ хойш өөрийгөө бие даасан бие хүн гэж хүлээн авдаг. Үүнээс өмнө өөрийгөө орчин тойронтойгоо нэгэн бүхэл гэж төсөөлж байдаг гэнэ. Бид өөрийн гар эсвэл хөлийг өөрийнхөө нэг хэсэг гэж боддог шиг хүүхэд эргэн тойрны бүх зүйлийг өөрийн нэг хэсэг нь гэж боддог.
- Бүх өвчин эмгэгийн 90% нь сэтгэл мэдрэлтэй холбоотой. Сэтгэл санаагаа тайван болгож чадсан хүн л бүрэн эдгэрдэг.
- Удаан хугацааны туршид хүнтэй биеэрээ хүрэлцээгүй хүүхдийн хөгжил доройтож, бүр үхэж ч магадгүй байдалд ордог гэнэ. Сэтгэл хөдлөлөө биеэрээ илэрхийлэх (тэврэх, үнсэх, гар барих гэх мэт) боломжгүй болсон үед хүний сэтгэл санаанд өөрчлөлт орж эхэлдэг.
- Нүүр нүүрээ харалцан ярилцаж байгаа хүмүүс бие бие рүүгээ байнга харж чаддаггүй, нийт хугацааны 60%-ийг л харц тулж ярилцдаг.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [203.91.115.53] ・ 29 өдрийн өмнө Хариулах
Эх сурвалжаа хаанаас авсан бэ