Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг богиносгох саналыг Хотын даргад хүргүүлэв

Б.Баясгалан
05 сарын 03, 2020

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг зөрчин ажиллаж байгаа тухай иргэдээс Улсын онцгой комиссын Шуурхай штабт гомдол тасралтгүй ирсээр байна.

Иймээс гаргасан шийдвэрээ эргэн харж, цагийн хязгаарлалтыг хуучнаар нь буюу 07.00-22.00 цаг хүртэл гэж өөрчлөх саналыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

архи баар коронавирус

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.