Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тагтнаас үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

Х.Оргил
06 сарын 02, 2020

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 18 дугаар байрны 9 давхар байрны 6 дугаар давхрын тагтаас эмэгтэй хүн үсрэх гэж байхад аврагчид аварчээ.

Уг дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан очсон байна. 

Аврагчид шуурхай ажиллан тус байрны иргэн Б /33 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 6 дугаар давхрын тагтаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан гэж ОБЕГ мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.