Х.Оргил
04 сарын 22, 2020
Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн харьяат 37 настай иргэн энэ сарын 12-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумын төв дэх ээжийнхээсээ гэр рүүгээ явна гэж гараад сураггүй болжээ.
Дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 08:00 цагт өгсөн аж.
Эрэн хайх ажиллагааг тухайн өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд эхлүүлжээ
Дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар тус сумын Онон багийн “Намын даваа” гэдэг газраас “Хурхын боом” гэдэг газар хүртэл нийт 55 км-т “Онон” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулаад байна. Гэвч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоож өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.