АНУ-ын Невада мужид электрон тамхи дэлбэрсэн хэрэг гарчээ. Тухайн үед 17 настай хүү тамхи татаж байсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас эрүүний яс болон шүд нь хугарч нүх үүсчээ.

Хүүгийн ээж түүнийг тамхинаас гаргах зорилготойгоор электрон тамхи худалдан авч өгсөн аж.

Ослын дараа хүүгийн ээж “Хэн нэгэн хүн хүүг маань хараад “дэлбэрчихэж!, дэлбэрчихэж!” гэж орилж байсан. Дэлбэрэлтийн улмаас хүү маань маш их хэмжээгээр цус алдсан” гэжээ. Хүүд эмчилгээ хийсэн хүүхдийн эмнэлгийн гэмтэл согог судлалын тасгийн дарга Кэйт Руссел өмнө нь ийм тохиолдлоор өвчтөн ирж байсан удаа байхгүйг онцолжээ.

Гэхдээ энэ бол анхны тохиолдол биш. Өнгөрсөн жил электрон тамхины уршигаар 38 настай эр амь насаа алдсан хэрэг гарсан удаатай.

Орчин үеийн залуучууд тамхинаас гарах гэж электрон тамхийг их хэрэглэх нь  их болсон билээ. Энгийн тамхинаас ч хор хөнөөлтэй байж болох электрон тамхийг хэрэглэхээс татгалзахыг Английн эрүүл мэндийн яам анхааруулж байна.