Монголчууд бид аливаа үйлийг үйлдэх, баярлан цэнгэхдээ ч ёс, зан заншил, бэлгэдлээ дагадаг, утга учир дүүрэн амьдардаг ард түмэн.

Та “МОНГОЛ СОЁЛ ИРГЭНШИЛ СУДЛАЛ”  номыг уншвал сайн бэлтгэсэн өгөөжтэй мэдээллийг уншиж, мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй зүйлсээ лавшруулан ойлгож, уг гарал, утга учир, агуулга, бэлгэдлийг нь бат ноттой мэдэж, үр хүүхдүүддээ заан сургах боломж бүрдэх болно.

Удахгүй болох Цагаан сарын зан үйл, бэлгэдэл, идээ будаа, битүүлэх ёс, шинэлэх ёс, золгох, амар эрэх ёс гээд танд хэрэгтэй бүх мэдээлэл энэ номд бий.

Монгол соёл, үүний дотроос зан үйл, зан ааль буюу монгол хүмүүсийн оршин буй өдөр тутмын ажил амьдралтай холбоотой зүйлсээрээ бид хоорондоо ижилсэж, нөгөө талаар бусдаас ялгардаг. 

Монгол соёл иргэншил нь нэгдүгээрт, монголчуудын “Газар эх”-ийн шүтлэгээс үүдэлтэй байгальч үзэл ухамсар, байгаль хамгаалах уламжлалын үнэт зүйлс,монголчуудын нүүдэллэхийн учраар хогшил цуглуулахаас сэргийлэх минималист амьдралын хэвшил, монголчуудын “Мөнх тэнгэр”-ийн шүтлэг, түүнээс улбаат төрийг дээдлэх нийгмийн үзэл ухамсар, шашин соёлын олон янз байдлыг ойлгох, засаглалын тогтолцооны үнэт зүйлсэд төвлөрч, бүрэлдэн тогтжээ.


Монголчууд эдгээр үнэт зүйлсээрээ дэлхий дахины өмнө тулгамдсан хэрэглээний эдийн засгийн ноёрхлоос үүсээд буй нийгэм экологийн хямралыг даван туулах, шийдвэрлэхэд оруулж буй хувь нэмэр, бусад үндэстнүүдээс соёлоороо хэрхэн ялгарч байгааг тодоор харуулсан энэхүү бүтээлийг МУИС-ийн шилдэг эрдэмтэд туурвиж, МУИС Хэвлэлийн газраас эрхлэн гаргасан юм.


Та “МОНГОЛ СОЁЛ ИРГЭНШИЛ СУДЛАЛ” номыг нээн уншвал

✔Соёл иргэншлийн асуудлууд

✔Монгол соёлын хамрах хүрээ, үндэсний ижилсэл

✔Монголчуудын галын соёл

✔Монголчуудын ан агнуурын соёл

✔Монголчуудн мал аж ахуйн соёл

✔Монголчуудын идээ ундааны соёл

✔Монголчуудн шүтлэг тахилга, сацал сацах ёс

✔Монголчуудын гэр өргөөний соёл

✔Монголчуудын хувцас зүүсгэлийн соёл

✔Монголчуудын гэр бүл, ураг төрлийн харилцаа

✔Монголчуудын цагаан сарын соёл

✔Монголчуудын тоглоом наадгайн соёл

✔Монголчуудын ураг хуримын соёл

✔Монгол төрийн соёл: Төрийн бэлгэдэл

✔Монгол үндэсний их баяр наадам гэсэн 15 бүлэгт Монголчуудын хэл бичиг, уран зохиол, түүхийн үнэт зүйлс, тоо тооллын уламжлалт мэдлэг, тэмдэг, бэлгэдлүүд, соёлын дүрүүд, угийн бичиг, битүүлэх, шинэлэх ёс гээд бидний зайлшгүй мэдэх ёстой, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой бүх мэдээлэл багтсаныг харах болно.

Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхар.
Холбоо барих: 77307730-1193