Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв

Б.Номин
05 сарын 11, 2026

“Дилов Хутагт Сан” болон Америкийн Монгол Судлалын Төв (ACMS)-өөс хамтран хэрэгжүүлж буй “Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв” төслийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монголын Үндэсний музейд зохион байгуулагдана.

Тус төсөл нь Монгол, АНУ-ын төр, шашин, боловсрол, соёлын харилцаа хэрхэн үүсэж хөгжсөнийг нэрт төр, шашны зүтгэлтэн V Дилов Хутагт Жамсранжав болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэрэг, өв соёлоор дамжуулан олон нийтэд таниулах зорилготой. Мөн V Дилов Хутагт Жамсранжавтай холбоотой судалгааг дэмжихэд чиглэж байна. Төслийн хүрээнд гурван үндсэн арга хэмжээ зохион байгуулах юм.

Олон улсын үзэсгэлэн

2026 оны 5 дугаар сарын 12-ноос 6 дугаар сарын 12-ны хооронд Монголын Үндэсний Музей-д олон улсын үзэсгэлэн гарна.


Үзэсгэлэнд:

  • Оуэн Латтиморын гэр бүлийн хандивласан эх гэрэл зургууд,

  • Монгол Улсын Үндэсний Номын Сан-д хадгалагдаж буй Дилов Хутагтын төрсөн нутаг, түүхтэй холбоотой газрын зураг, гар бичмэлийн материалууд,

  • Library of Congress, Harvard University, Yale University, Johns Hopkins University, University of Pennsylvania-ийн архив, цуглуулгад хадгалагдаж буй захидал, гэрэл зураг, эд өлгийн зүйлс, архивын баримтын хуулбарууд,

  • Дилов Хутагт Жамсранжавтай холбоотой хувийн цуглуулгын үзмэрүүд,

  • Орон нутгийн музейн үзмэрүүдийг дэлгэн үзүүлнэ.

Үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэх юм.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал

2026 оны 5 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Монголын Үндэсний Музей-д олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Хуралд Монгол, АНУ, Их Британи, Япон улсын эрдэмтэн судлаачид, төлөөлөгчид оролцоно.

Монгол Улсаас:

  • Болд Равдан — Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

  • Цэдэндамбын Батбаяр — Латтимор судлалын нийгэмлэг

  • Өөхнөөгийн Батсайхан — Төрийн соёрхолт түүхч

АНУ-аас:

  • Christopher Atwood — University of Pennsylvania-ийн профессор

  • Мягмарын Саруул-Эрдэнэ — Library of Congress

  • Дашдоржийн Дотно — Harvard University

  • Ann Lattimore — Оуэн Латтиморын ач охин

Их Британиас:

  • Caroline Humphrey — University of Cambridge-ийн профессор

  • Sue Byrne — Хараат бус судлаач

Япон Улсаас:

  • Baigal Toba — J. F. Oberlin University-ийн профессор

Мөн Завхан аймаг болон бусад бүс нутгийн дотоод, гадаадын судлаачид оролцоно.

Завхан аймаг дахь олон нийтэд чиглэсэн арга хэмжээ

2026 оны 5 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд V Дилов Хутагт Жамсранжавын төрсөн нутаг болох Завхан аймагт олон нийтэд зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулна.

Олон улсын эрдэмтэн судлаачид болон төслийн оролцогчид тус аймагт ажиллаж:

  • олон нийтийн лекц,

  • уулзалт,

  • хэлэлцүүлэг,

  • боловсролын үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ

  • олон улсын үзэсгэлэнгийн явуулын хувилбарыг орон нутгийн иргэдэд толилуулна.

Хамтран зохион байгуулагч байгууллагууд

  • Монголын Үндэсний Музей

  • Монгол Улсын Үндэсний Номын Сан

  • Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар

  • U.S. Embassy in Ulaanbaatar

  • Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

  • МОНЦАМЭ агентлаг

Архивын судалгааг дэмжигч байгууллагууд

  • Архивын Ерөнхий Газар

  • Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архив

  • Library of Congress

  • Johns Hopkins University

  • University of Pennsylvania

  • Harvard University

“Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв” төсөл нь АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой, Монгол Улс болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг угтан хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Мөн үзэсгэлэнг албан ёсны ойн арга хэмжээний хүрээнд дахин дэлгэн толилуулахаар төлөвлөж байна.

Холбоо барих: info@mongoliacenter.org

Утас: 99688842

Холбоотой сэдвүүд

монгол монголчууд түүх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.