Арай ChatGPT гэж юу болохыг мэдээгүй л яваад байгаа юм биш биз? 

Энэ бол OpenAI компанийн хиймэл оюун ухаанд суурилсан чатбот юм. Танд энэ удаа ChatGPT-г хэрхэн үр дүнтэй ашиглах талаар зөвлөж байна.

Энэхүү асуултад хариулагч нь ч бас ChatGPT гэдгийг онцлон хэлье.

Богино хугацаанд товч, тодорхой мэдээлэл авах боломж

Интернэт хэмээх зах хязгааргүй далайд та хайж байгаа мэдээллээ товч тодорхой авмаар байгаа бол энэ систем танд тусална. Гэхдээ асуултаа маш товч, тодорхой, ойлгомжтой асуугаарай. Тэр хэрээрээ таны цагийг хэмнэнэ гэсэн үг. Илтгэл, нийтлэл бичихэд бүр ч хялбар байх болно.

Шинэ санааны эрэлд гарсан бол ашиглаад үз

ChatGPT ашиглан төсөл, бүтээлч бичих, асуудал шийдвэрлэхэд ашиглаж болно. Хэдэн мянган өгөгдөл дээрээс шүүрдэх тул хамгийн гол нь санаагаа товч бөгөөд ойлгомжтой үгээр асуугаарай. Санаа бий болгох сэдэв эсвэл нөхцөл байдлыг тодорхой зааж өг. Нээлттэй асуулт асууна гэсэн үг. Ойлгомжгүй байгаа бол үргэлжлүүлээд асуу, тодруул. Энэ чинь ChatGPT-ийн давуу тал шүү дээ.

Сурах, судлах асар их боломж

Судалгаа эсвэл сургалтын зорилготой холбоотой асуултуудыг асууж байгаарай. Өдөр тутамдаа ашигласан ч болно. Олон төрлийн сэдэв, ном бүтээлийн хураангуй байх тул нэмэлт ойлголт авахад хамгийн энгийн туслах байж чадна.

Шинэ төсөл төлөвлөх гэж байгаа бол таны найдвартай туслах болно

Төслийн төлөвлөлт гэж амаргүй явц байдаг. Энэ асуудал дээр танай багаас гадна оролцуулах ёстой зүйл бол ChatGPT. Зорилго, хязгаарлалт, шаардлагуудыг тайлбарлаж, төслийн менежмент эсвэл зохион байгуулалтын стратегийн талаар зөвлөгөө хүсээрэй.

Уулзалтаа амжилттай болгох арга

Янз бүрийн мэргэжил мэдлэгтэй хүнтэй уулзалт хийх тийм ч амар зүйл биш ээ. Тэр дундаа бэлтгэл шаарддаг уулзалт, танилцуулга хийхээс өмнө ChatGPT ашиглан бодлоо цэгцлэх боломжтой.

Ингэснээр ярилцах үндсэн сэдвээ барьж, танд ирж болзошгүй асуултуудыг урьдчилан таамаглахад тусална. 

Цагийн менежментийн найдвартай зөвлөгч

Цагийн үр дүнтэй стратегийн талаар ChatGPT-ээс зөвлөгөө аваарай. Мөн одоо тулгарч байгаа бэрхшээл, зорилгоо тодорхойлж, бүтээмжээ сайжруулахын тулд ашиглаж болно.

Нэмж дурдахад, ChatGPT-ийг ажилтай холбоотой асуудлуудад ашиглахдаа мэдээллийн нууцлалаа анхаарч үзэхийг зөвлөж байна.


Эх сурвалж: chat.openai.com