Х.Оргил
04 сарын 14, 2019
Өнөөдөр манай улсад 4 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна. Эдгээр хүмүүс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон аймаг дүүргийнхээ сэтгэцийн эмчээс тусламж авдаг хэдий ч ганцаарчилж хандахыг хүсдэг. Бас аль ч насныхан хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээ бий.
Мансуурах бодис өөрөө хэрэглэж үзсэн, магадгүй гэр бүлийн хэн нэгэн нь хэрэглэсэн бол эмнэлэгт очоод үйлчлүүлэхээр нэр, хаяг, регистрийн дугаараа бүртгүүлэх болно. Цагдаад очоод өргөдөл өгөхөөр ямар нэгэн хэрэгт холбогдохоос болгоомжилно. СЭМҮТ-д очихоор тэнд хэцүү хүмүүс очдог гэсэн ойлголтоосоо болоод зайлсхийнэ. Хувийн сэтгэл зүйн зөвлөгөө авах гэхээр төлбөр мөнгөний асуудлаас сэтгэл зүйн туслалцаа авахаас төвөгшөөдөг байна.
Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн, гэр бүлийн будлиан, хардалт, сэтгэл гутрал, айдас түгшүүр, амиа хорлох бодол, архи болон бусад донтох эмгэг, нойргүйдэл, цахим хүчирхийлэл, дэлгэцийн дон, ангийн хүүхдүүдтэйгээ таарахгүй гэх мэт сэтгэл зүйн асуудалтай ч байж болно.
Энэ асуудлуудыг шийдэхээр Эрүүл Мэндийн Яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллах эмчийнхээ цалингийн асуудлыг шийдвэрлэжээ. ИнгэснээрГэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зөвлөгөө өгөх өрөө тасалгааны асуудлыг нь шийдвэрлэн хамтран ажиллах гэрээ хийсэн байна.
Энэхүү “Нэр хаяггүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” кабинет Спортын ордны хойд талд байрлах Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 1 давхарт нээгээд байна.
СЭМҮТ-ийн нийгэм рүү чиглэсэн бас нэг дорвитой ажил нь “Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000 дугаараар 24 цагийн утас” ажиллуулсан үйл ажиллагаа юм.
Нэр хаяггүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх энэхүү үйлчилгээ нь өөрийнхөө нууцыг хамгаалуулан, санаа зовохгүйгээр сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчээс үнэ төлбөргүй, хугацаа алдахгүй, хотын төвд нүүр нүүрээ харж уулзаж суугаад зөвлөгөө авч байгаагаараа онцлог юм.
Мансуурал зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудал ихсэж байгаа энэ үед ийм төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч зөвлөж байна. Түүнчлэн Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”, “Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-зэрэгт эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох, сэтгэл зүйн тусламж үзүүлэх ажлыг чухалчилж байгаа аж.
Хүүхэд залуучууд, ямар ч насны иргэн таныг тус төв сэтгэцийн мэргэшсэн туршлагатай сэтгэл засалч эмчээс ажлын өдрүүдэд 10-16 цагийн хооронд хүрч ирж зөвлөгөө авахыг урьж байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.212.118.243] ・ 2021.01.21 Хариулах
bi yah vee yg yah ystoi vee?????
Зочин [103.212.118.243] ・ 2021.01.21 Хариулах
bi odoo uug ni dongoj 12toi gehdee nadad hetsuu bna dandaa tolgoi ovdoj cetgel bain bain togtvorgui bolj nud haranhuilah ni ihesdeg bolson. ger bul bitgii hel sn nztaigaach haritsaj chadahgui bga. zugeer alga bolmoor. zarimdaa zuudeldeg ooriigoo ene orchlongoos halijiin gej bi yah ystoi vee????????????????
Санал болгох
1 Шинэ төгсөгчдийг хөдөлмөрийн хүндхэн зах зээл хүлээж байна
2 Борлуулалт, бараа материал бүртгэлийн ухаалаг шийдэл Beez апп ашиглалтад орлоо
3 Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна
4 Сайн Моторс ХХК Монголд анх удаа цахилгаан пикап машины брэнд Geely Riddara-г албан ёсны эрхтэйгээр нэвтрүүллээ
5 “М-Си-Эс Кока-Кола” ХХК Шангри-Ла төвд 3R үзэсгэлэнгээ танилцуулж байна