Сонгох, сонгогдох эрхийг хангах чиглэлээр ХҮЭК-той хамтран ажиллах төлөвлөгөө баталлаа

Л.Дэлгэрмаа
03 сарын 03, 2024

Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хэрэгжилт дүн шинжилгээ хийх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-той хамтран ажиллахаар тохиролцсон. Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, ХЭҮК-ийн Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн явцад иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийх төлөвлөгөөг өнөөдөр (2024.03.01) баталлаа. Энэ хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт ажиллаж байгаа болон гадаад улсад суугаа иргэдийн сонгох эрхийг хангах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа, явцын талаарх мэдээ, мэдээлэл солилцох, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд мониторинг хийх, хяналт тавих хамтарсан баг ажиллах юм. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, хуульд нийцүүлэн гаргах дүрэм, журам, заавар, зөвлөмж, баримт бичгийн маягтын төсөл хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд санал гаргаж ажиллана. Түүнчлэн сонгуулийн үе шат бүрд хүний эрхийн зөрчилтэй холбоотой ирүүлсэн гомдлын талаарх мэдээлэл солилцож, түүнд дүн шинжилгээ хийхээр болов.

Холбоотой сэдвүүд

сех сонгууль2024 хэүк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.