Самсунг компани шинэчлэгдсэн эвхэгддэг "Galaxy Z Fold 4" утсаа танилцууллаа. Энэхүү загвар нь 1800 ам.доллар буюу 5.5 сая долларын үнэтэй байгаа нь "хэт үнэтэй байна" гэсэн шүүмжлэл авчээ.

Тус компанийн зүгээс Z Fold 4 утсыг зах зээлд түгээмэл борлуулахаар бүтээгээгүй бөгөөд ийм үнэтэй байх нь асуудал биш гэсэн байр суурьтай байгаа юм байна. Түүнчлэн эвхэгддэг гар утсыг хийдэг металл нь энгийн хавтгай утасны материаллаас өндөр үнээр нийлүүлэгддэг учир гар утасны үнийг бууруулахад хүндрэлтэй ажээ. 

Мөн энэ шалтгаанаар худалдаанд гараад бүтэн жил болж буй  "Z Fold 3" загварын үнэ өөрчлөгдөөгүй байна. Эвхдэг утасны зах зээлд одоогоор өрсөлдөгчгүй байгаа Самсунг компани одоогоор үнэ буулгахгүй байсан ч ноцтой хохирол, дарамт үүсэхгүй гэж шинжээчид үзэж байна.

Харин Самсунгийн зүгээс хэрэглэгчдэдээ харьцангуй хямд үнээр авч болох хэд хэдэн нөхцөл санал болгожээ.

"Эхнийх нь хуучин Z Fold 3, Z Fold 2 эсвэл Galaxy S22 Ultra утсаа илгээж арилжааны гэрээгээр оронд нь  Z Fold 4-ийн үнээс 1000 доллар хямдруулах боломжтой.

Өөр нэг сонголт бол "хар баасан гариг" болон шинэ жил, цагаан сар зэрэг баярын хямдралаар авч болно." гэж мэдээлжээ. Цаашдаа ч эвхдэг утсаа хямдруулах өөр нөхцлүүдийг судалж байгаа гэсэн байна.



Эх сурвалж: www.cnet.com/