“Мацаг – Байгалийн эмчилгээ” номын зохиогч, иогийн багш Т.Алтангэрэл манай сайттай хамтран "Эрүүл Монгол хүн" буланг хөтөлж байна. 


Нэг удаа сургалтаа хийх гээд Улаанбаатар хотоор овьёос хайгаад олсонгүй. Гэтэл жин хасахад тустай гээд хүмүүс өдөр болгон, өдөрт хэдэн удаа хэрэглээд тасарчихсан байсан хэрэг.

Зарим хүмүүс бизнесийн ашиг сонирхолын үүднээс зарим бүтээгдэхүүний эрүүл мэндийн ашиг тусыг нь хэт өргөж, хэтрүүлэн буруу хэрэглэж байна. Ингэснээр эрүүл мэндийн ашиг тус өгөхөөс илүү биед хор хуримтлагдаж байдаг гэдгийг анхааруулах гэсэн юм. (Эрүүлжих, жин хасах зорилготой аливаа эрүүл мэндийн бүтээгдэхүүн нь зөвхөн хүнсийг хэлж байгааг анхаарна уу)

САЙН ЗҮЙЛИЙГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСНЭЭС БИЕИЙН АЛИВАА ЭМГЭГ ҮҮСДЭГ.

Овьёос 3-хан төрөл байна. Дараах аргуудаар хоол хүнсэндээ хэрэглэнэ.

1) чанаж иднэ
2) шарах шүүгээнд хатаасан жимс самартай бага галаар болгож өглөөний цайнд хэрэглэнэ
3) төрөл бүрийн боов, боорцог хийхдээ гурилын оронд хэрэглэх, гурилтай хамт хэрэглэх

Долоо хоногт өглөөний цайгаар 3-4 удаа, өдөр бүр гэх мэт өөрийн амьдралын хэв маягт тохируулан хэрэглэнэ.


Овьёос нь бусад үр тарианы төрлөөс хамгийн тэжээллэг чанартай юм. Судалгаагаар цусны холестеринийг буулгах, мөн хивэгтэй хамт хэрэглэх нь үр дүнтэй туулгах зориулалттай, хоргүйжүүлэх үйлчилгээтэй байдаг байна. Овьёос нь Е болон зарим В төрлийн витамин, төмөр, кальц, магни, фосфор, калийг өөртөө агуулдаг. Хурдан болдог учраас хийхэд цаг хэмнэсэн хялбар өглөөний хоол юм. Бүх л төрлийн үр, жимс, банана, зөгийн бал, цагаан идээ, жимсний чанамалтай хамт хэрэглэж, төрөл бүрийн кекс торт хийхэд ашиглаж болно.

Мөн цусны даралтыг тогтвортой байлгаж биес хэрэгцээгүй холестеринийг зайлуулах, сахарын өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн биеийн жинг тогтвортой байлгах мөн хүүхдийг амьсгалын замын багтраа өвчин тусахаас сэргийлэх гэх мэтийн маш олон эрүүл мэндийн ашиг тустай хүнс юм. Долоо хоногт 3-4 удаа болон түүнээс дээш тоогоор хэрэглэвэл зохимжтой.