Дэлхий нийтээр 10-р сарыг хөхний хорт хавдартай тэмцэх сар болгон тэмдэглэдэг билээ.

Манай улсын хувьд хөхний хорт хавдрын талаар мэдлэг мэдээлэл тун хомс. Энэ хэрээр хөхний хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн ихэнх нь хожуу оношлогддог байна. Тиймээс олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, хөхөө сар бүр шалгаж байх дадлыг хэвшүүлэхээр Always брэндтэй “Сардаа шалгая” аяныг эхлүүлжээ.

Аяны хүрээнд Номин сүлжээ их дэлгүүр, И-Март дэлгүүрийн өмнөх талбайд хөхний хэлбэртэй шаараар дүүргэсэн шилэн хоргыг байрлуулсан байна. 

Хүн бүр “Хөөх, энэ юу юм бол” хэмээн сониучирхан харах уг шилэн хоргыг “Хөхөө сар бүр шалгаж байгаарай” гэх утга агуулгыг олон нийтэд ойлгуулах зорилгоор бүтээсэн хэрэг.

Бичлэг үзэх:

Эдгээр шилэн хоргыг хөхний хэлбэртэй 250 шаараар дүүргэсэн бөгөөд өдөр бүр шаарнууд нэг нэгээрээ хагарч, тоо нь багассаар… 

Энэхүү зураглалаар жилд илэрдэг 250-300 хөхний  хорт хавдрын тохиолдлыг сануулж, шаар хагарч буйтай адил хавдрын тохиолдлууд ч мөн багасаасай, уьдчилан сэргийлээсэй гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон байна. 

Манай улсад хавдрын өвчлөл дундаа эмэгтэйчүүдийн нас баралтын хоёр дахь шалтгаанаар нэрлэгдэж буй хөхний хорт хавдраар нэг жилд 250-300 хүн өвддөг аж. 

Үүний шалтгаан нь хожуу шатанд эмнэлэгт ханддагттай шууд холбоотой. Учир нь хавдраар өвчилсөн 5 хүн тутмын 4 нь хожуу үедээ эмчид ханддаг байна.

Хожуу үедээ хавдраар өвчилснөө мэдэх нь цаг алдаж байгаагаас өөрцгүй бөгөөд эмчилгээний үр нөлөөг буруулах, хавдраа улам даамжруулах, цаашлаад амь насанд хүрэх шалтгаан болдог ажээ. 

Энэхүү өвчнөөс урьдчилсан сэргийлэх хамгийн үр дүнтэй найдвартай арга бол хөхөө сар бүр тэмтрэн шалгаж байх дадал юм.  

Тиймээс “Сардаа шалгая” аяны хүрээнд шилэн хорго болоод "Always" брэндийн ариун цэврийн хэрэглэл дээр  QR кодыг байршуулжээ. Уг кодыг утсаараа уншуулахад л хөхний хорт хавдрын тухай таны мэдэх ёстой бүх мэдээллийг нэгтгэн үзүүлэх юм.

Anungoo компанийн маркетингийн менежер Г.Номин “Ариун цэврийн хэрэглэл дээр хөхний хорт хавдрын эсрэг туузтай QR кодыг хамтад нь байрлуулж өгсөн. Учир нь бүсгүйчүүд маань сар бүр сарын тэмдгээ анхаарч, ач холбогдол өгдөг шигээ хөхөө ч мөн анхаарч, шалгаж байх дадал хэвшилд уриалахыг зорьсон юм” гэв.