Олон улсын дуурын дуучдын сор болсон уран бүтээлчдийг шалгаруулдаг CHIGIANA international competition 2018 GOLDEN STAR 2018/ хэмээх тэмцээний тэргүүн байрыг анх удаа монгол уран бүтээлч эзэлжээ. Энэхүү эрхэм хүндэт шагналыг хүртсэн эрхэм бол дуурийн дуучин  С.Бадрал юм. ОХУ-д ажиллаж амьдарч уран бүтээлээ хийж яваа тэрбээр Италийн CHIGIANA академийн зохион байгуулдаг бөгөөд шалгаруулалтууд 1870 уран бүтээлчидтэй өрсөлдөн уг тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртжээ. Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа "Golden Star 2018 шагналыг мөхөс надад хүртээлээ. Монгол хүний заяа зам хоёр урт гэдэг дээ. Та бүхэн минь сайхан наадаарай" хэмээн бичсэн байна.

Өмнө нь ч Ч.Бадрал нь Монгол Улсаа төлөөлөн ОХУ-д зохион байгуулагддаг олон улсын уралдаан тэмцээнд байнга амжилттай оролцож ирсэн билээ. Тухайлбал ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховоин нэрэмжит дуурын дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байр,М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны II байр, Ц.Рахманиновын бүтээлийг сайн дуулсны төлөөх тусгай шагнал, шилдэг баритон хоолойтны шагналыг хүртэж байсан юм.