АНУ-ын алдарт дуучин Арета Франклины баримтат киноны зураг авалт дууссанаас хойш 46 жилийн дараа үзэгчдийн хүртээл болох гэж байгаа тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.

Найруулагч Сидней Поллакийн найруулсан “Гайхамшигт гоо үзэсгэлэн” нэртэй киноны зураг авалтыг 1972 онд хийж дууссан боловч эвлүүлэг хийлгүй байсаар олон жилийн хугацаа өнгөрсөн ажээ.

Уг кино нь олон жилийн турш үргэлжилсэн хууль эрх зүйн маргааны эхлэл болсон хэдий ч 11 дүгээр сарын 12-нд Нью-Йорк хотноо зохион байгуулах баримтат киноны жил тутмын наадмын үеэр үзэгчдийн хүртээл болох юм.

Хөгжмийн “Соул” урсгалын хатан хаан гэгддэг А.Франклин өнгөрсөн наймдугаар сард 76 насандаа хавдрын улмаас таалал төгссөн билээ.

А.Франклины дүр төрхийг түүний зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэгт буулгасан гэх шалтгаанаар найруулагч Алан Эллиотыг буруутгаж, дуучин болон түүний өмгөөлөгч нар уг киног олны хүртээл болгохыг удаа дараа хориглож байжээ. Харин түүнийг нас барсны дараа гэр бүлийн гишүүд киног дэлгэцнээ гаргах хууль ёсны зөвшөөрлийг олгосон нь энэ ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC.com