Б.Баясгалан
07 сарын 05, 2018
Дэлхийн нэрт теннисчин, 8 удаагийн аварга Рожер Федерер "Вимблдон" 2018 нээлттэй тэмцээний 2 дугаар шатанд Лукас Лаког буулгаж авснаар дараагийн шат руу амжилттай дэвшлээ. Энэ удаагийн тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Рожер Федерер дэлхийн чансааны 73 дугаар байранд бичигддэг Лукас Лаког 6-4, 6-4, 6-1 харьцаатай буулгаж авсан юм.
36 настай Швейцарь теннисчин Рожерын хувьд Вимблдоны нээлттэй тэмцээнд ийнхүү дарааллан 26 сетэнд хожил байгуулаад байгаа юм. Тэрээр дараагийн шатанд Германы теннисчин Жан-Ленард Страфтай тоглоно. Жан-Ленард Страфын хувьд өмнөх шатанд Иво Карловичийг 5 сетэд буулгаж авчээ.
Энэхүү тэмцээнд 20 удаагийн их дуулгын аварга Рожер Федерер үнэхээр өнгөтэй байгаа бөгөөд Лакогийн эсрэг хий багатай тоглосон юм. Тиймээс ч энэ удаагийн Вимблдон 2018 нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аварга болох хамгийн өндөр магадлалтай теннисчинээр нэрлэгдээд байгаа юм.
Эх сурвалж: SPS
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.