Домогт теннисчин Серена Уиллиамс "USOpen18" финалын тоглолтонд дасгалжуулагчаасаа заавар зөвлөгөө авсан гэсэн шалтгаанаар 4000 доллараар торгуулжээ. Мөн тэрбээр цохиураа хугалсны төлөө 3000, талбайн шүүгчийн эсэргүүцсэн гээд нийт 17 долларын торгууль төлөхөөр болоод байгаа юм.

Зөвлөгөө авсан гэж торгосон шүүгч рүү хандан Серена Уиллиамс хуруугаараа чичлэн шударга бус байдалтай эвлэрэхгүй гэсэн хатуу үгс чулуудаад зогсохгүй гар барихаас ч татгалзжээ. Энэхүү үйлдлээс нь болж шүүгчид доромжлол хэмээн үзэж, бүтэн тоглолтоор торгож Осакагийн талд 5:3 оноо болгосон байна.

Ингэснээр “Их дуулга” тэмцээний дэвжээнд анх удаа япон бүсгүй Осака тэргүүллээ.