Б.Баясгалан
07 сарын 06, 2018
Дэлхийн шилдэг эмэгтэй теннисчдийн нэг Гарбин Мугуруза энэ удаагийн Вимблдоны нээлттэй тэмцээнд аваргаа хамгаалах зорилготой оролцсон билээ. Гэсэн ч тэрээр тэмцээний 2 дугаар шатанд Алисон Ван Эйтванкт хожигдож тэмцээнээ эрт өндөрлүүллээ.
Энэ удаагийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн өндөр чансаатай тамирчдад халгаатай тэмцээн болж байна гэж хэлэх хүмүүс ч байна. Учир нь дэлхийн чансааны эхний 8 байранд бичигддэг 6 эмэгтэй тамирчин аль хэдийн тэмцээнээс мултраад байна.
Бельгийн теннисчин, дэлхийн чансааны 47 дугаар байранд бичигддэг Ван Эйтванк эхний үед тун ойрхон хожигдсон ч, төгсгөлөө сайн хийн дэлхийн шилдэг теннисчдийн нэгийг гэрт нь хариулсан юм.
Эх сурвалж: SPS
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.