Финляндын бага сургуулиудад туслах багшийн үүргийг робот гүйцэтгэж эхлэлээ. Ялангуяа англи хэл, математекийн хичээлд роботууд тусалж байгаа нь хүүхдүүдэд таалагдаж байгаа аж. Элиас нэртэй энэ робот сурагчдын асуултанд хариулж "Gangnam Style" бүжгийг ч хийж чаддаг гэнэ.

Багш нар роботыг тухайн хичээлдээ өөрсдөө тохируулан ажиллуулдаг. Уг робот нь 23 хэлийг ойлгож, ярих чадвартай бөгөөд сурагчдын шаардлагыг ойлгож, суралцахад нь тусалдаг программ хангамж дээр суурилжээ.

Энэхүү шинэ сургалтын хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдүүдийн оролцоог дэмжих, тэднийг идэвхжүүлэх явдал юм хэмээн тус сургуулийн Риика Колункарда  багш дурьджээ. Туршилтын төслийн зорилго нь эдгээр роботууд хичээлийн чанарыг сайжруулж чадах эсэхийг харах явдал юм.

Эх сурвалж: https://nypost.com/

Хэлний хичээлд тусладаг робот 23 хэлээр ярьдаг