Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
12 сарын 31, 2024
ХЭҮК нь хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ удаа манай Peak.mn сайтаас гадна “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонин, МҮОНТВ, Ийгл, Тэнгэр телевиз Zuv.mn тус талархлыг гардан авсан юм.
Peak.mn нь “Би нэг удаа” булан буюу хүн төвт түүхээрээ дамжуулан уншигч та бүхэндээ хүний эрхийн асуудлыг хөндсөн контент бэлтгэн хүргэсээр ирсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд манай хамт олон “Би нэг удаа” буландаа нийт 15 цуврал контент бүтээж, давтагдсан тоогоор 9,5 сая орчим хандалт аваад байгаа юм.
Хүн төвт түүх буюу “Би нэг удаа” булангаараа дамжуулан хүний эрхийг мэдлэгийг хүргэхийг хичээдэг
Peak.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгор:
Peak.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгор
Бид редакцын бодлогодоо хүний эрхийн асуудлыг анхаарч тусгаж ирсэн. Гэхдээ нийгмийн асуудлыг хурцаар шүүмжлэхээс илүүтэй хүн төвт жирийн түүхүүдээр дамжуулан хүний эрхийн мэдрэмж гэсэн ойлголтыг олон нийтэд түгээхийг хүсдэг. Энэхүү булангийн маань нэр “Би нэг удаа”.
Хүн бүхэнд би нэг удаа гээд ярих түүх байдаг шүү дээ. Тэрхүү түүхийг нь яриулахдаа хүний эрхийн асуудлыг онцлон хүргэхийг хичээсэн юм.
Бид нийгэмд хэвшмэл болсон ойлголтыг байдаг л зүйл гэж боддог, өөрсдөө ч анзаарахгүйгээр хүний эрхийг зөрчдөг юм байна гэдгийг эдгээр контентууд маань тун энгийнээр ойлгуулж чаддаг.
Өнөөдөр хамгийн багадаа 300 мянган хүн үздэг хандалт авдаг брэнд болсон энэхүү булангаараа ХЭҮК-ооос энэхүү хүндтэй талархлыг хүлээн авсандаа баяртай байна. Ирэх жилүүдэд ч бид энэ асуудлыг анхааран ажиллах болно.
“Зууны мэдээ” сонин нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой болдог бөгөөд энэ хүрээнд нийгэмд анхаарал татаж буй асуудлаар 400 гаруй иргэний байр суурийг “Үзэл бодлын чөлөөт талбар” булангаар дамжуулан 2024 онд уншигчдад хүргэж ажилласан байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтарч “126 гишүүнтэй шинэ парламентаас юу хүлээх вэ”, “Хүний эрх ба цаг үе”, “Хууль ба хүний эрх”, “Та хүний эрх хамгаалагч мөн үү” зэрэг сэдвийн нийтлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэж, уншигчдын хүртээл болгосон. Түүнчлэн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье”, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Асрахуйн эдийн засаг”, “Жендэрт суурилсан өгөгдлийн цоорхой” зэрэг зорилтот булан нээж, нийтлэл сурвалжилгаа хүргэж байна.
“Зууны мэдээ” сонин
“Өдрийн сонин” нь хүний эрх зөрчигдсөн иргэн бүрийг өмгөөлөн дуугарч, тэдний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах найдвартай индэр болохын төлөө зорьж ирсэн. Тиймдээ ч 2002 онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч” хэмээх анхны өргөмжлөлөө “Өдрийн сонин”-д гардуулж байсан. Жилд 300 орчим дугаар эрхлэн гаргадөг бөгөөд сэтгүүлчдээ чадавхжуулах, шинэ мэдлэг, мэдээллээр хангах үүднээс хүний эрх, сэтгүүлч зүйн мэргэжлийн сургалтад тасралтгүй хамруулсаар ирсэн. Тэр дундаа Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудаас зохион явуулдаг сургалтад сэтгүүлчдээ тогтмол хамруулдаг.
“Өдрийн сонин”
МҮОНРТ нь хүний эрхийн асуудлаар өдөр тутам мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг тогтмол бэлтгэж үзэгчдэд хүргэдэг. Хүний эрхийн чиглэлээр “Цаг үе үзэл бодол”, “Хуулийн цаг” болон хүүхэд залуучуудад хүний эрхийн боловсрол олгох зорилтот нэвтрүүлэг, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлгийг долоо хоног бүр бэлтгэж, үзэгчдийн хүртээл болгож байна. Тухайлбал, “Босох тэнхэл” хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай нэвтрүүлгийн бодлого нь хүний эрх, эрх чөлөөний тухай юм. МҮОНРТ телевиз нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтарч ажиллах Санамж бичгийг 2022 онд байгуулсан бөгөөд энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны нөхцөл байдал, үе тэнгийн дарамт, хүчирхийлэл, цахим орчин дахь хүний эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал, хүний эрх хамгаалагчийг хамгаалах шаардлага сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлсэн нийт 1000 гаруй удаагийн ярилцлага, нэвтрүүлэг, мэдээ бэлтгэсэн. Түүнчлэн “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх нь”, “Хүний эрхийн суурь ойлголт” зэрэг сургалтад сэтгүүлч, уран бүтээлчдийг тогтмол хамруулж, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн байна.
МҮОНРТ
"Eagle News" телевиз нь хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нийтлэлийн бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн. 2024 оны хувьд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангуулах, хууль сахиулах, зэвсэгт хүчний салбарт хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажилласан байна. Тухайлбал, тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж 40 гаруй мэдээ сурвалжилга, ярилцлага, нийт 6 удаагийн хэлэлцүүлэг зэрэг нийт 560 минутын бүтээлийг бэлтгэж, олон нийтэд түгээжээ. Мөн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг цуврал ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр өсвөр үеийнхний өөрсдийн үүсгэл санаачилга, сайн жишээг орон даяар сурталчлан таниулсан. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төслийг иргэний нийгмийн байгууллагатай хамтран 2023-2024 онд хэрэгжүүлсэн нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхэд ихээхэн дэмжлэг болсон юм. Түүнчлэн ХЭҮК болон иргэний нийгэм, олон улсын байгууллага, хууль сахиулах байгууллагаас зохион байгуулсан хүний эрхийн болон мэргэжил арга зүйн сургалтад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа тогтмол хамруулж, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж байна.
"Eagle News"
TenGer TV нь хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2024 онд сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дунд хүний эрхийн асуудлаар "Мэтгэлцээн 2024", Сонгох эрхийн ач холбогдлыг тайлбарласан "Сонгууль гэж юу вэ?" тусгай контент бүтээж үзэгчдэд хүртээл болгосноор хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан.
Түүнчлэн сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүй, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ажлын байранд жендэрийн мэдрэмжтэй хандах соёлыг төлөвшүүлэх зорилгоор редакцын өдөр тутмын үйл ажиллагаанд Хэвлэл мэдээллийн Ёс зүйн зарчмыг баримтлах, Хүний эрх болон жендэрийн мэдрэмжтэй ажиллах арга зүйг төлөвшүүлэх, аливаа асуудлыг хөндөхдөө хүний эрхийн мэдрэмжтэй, зөв хандлагатай хандах ур чадварт сургах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.
TenGer TV
Өрх толгойлсон эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор Ёс зүйн дэд хороог байгуулахын сацуу хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичих (10)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [105.113.18.58] ・ 24 өдрийн өмнө Хариулах
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Зочин [139.5.219.174] ・ 30 өдрийн өмнө Хариулах
transfer.cloud.mn/view/V79YYJ
Зочин [139.5.219.174] ・ 30 өдрийн өмнө Хариулах
transfer.cloud.mn/view/6HIQDT
Зочин [202.9.40.22] ・ 2025.01.06 Хариулах
transfer.cloud.mn/view/H4Q16V
Зочин [202.9.40.22] ・ 2025.01.06 Хариулах
transfer.cloud.mn/view/8B4P5W
Зочин [202.9.40.22] ・ 2025.01.06 Хариулах
transfer.cloud.mn/view/5W4RDK
Зочин [202.9.40.22] ・ 2025.01.06 Хариулах
Суперовуляци нь эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийн гол үйл явц бөгөөд ихэвчлэн мөчлөгийн дунд үед тохиолддог. Энэ нь өндгөвчний аль нэгээс боловсорч гүйцсэн өндөг (өндгөн эс) ялгарч, улмаар эр бэлгийн эсээр бордох боломжтой болдог. Суперовуляци нь тархины гипофиз булчирхайгаар үүсгэгддэг дааврын нарийн төвөгтэй харилцан үйлчлэлээр хянагддаг, ялангуяа уутанцрыг өдөөдөг даавар (FSH) ба лютеинжүүлэгч даавар (LH). Процессын хялбаршуулсан тоймыг энд үзүүлэв: Фолликулын үе шат: Сарын тэмдгийн эхэн үед өндгөвчний хэд хэдэн уутанцрууд FSH-ийн нөлөөгөөр боловсорч эхэлдэг. Фолликул бүр нь боловсорч гүйцээгүй өндөг агуулдаг. Суперовуляци: Циклийн дунд үед, ихэвчлэн 28 хоногийн мөчлөгийн 10-аас 14 хоногийн хооронд (сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн тоолдог) LH-ийн өсөлт нь өндгөвчний аль нэгнээс боловсорч гүйцсэн өндөг ялгарахад хүргэдэг. Энэ бол Суперовуляци юм. Luteal үе шат: Суперовуляци хийсний дараа хагарсан уутанцраас прогестерон ялгаруулдаг шар бие гэж нэрлэгддэг бүтэц болж хувирдаг. Энэ даавар нь умайн салст бүрхэвчийг бордсон өндөг суулгахад бэлтгэхэд тусалдаг. Хэрэв бордолт үүсэхгүй бол шар бие нь задарч, прогестерон дааврын түвшин буурч, сарын тэмдэг эхэлдэг. Суперовуляци нь нөхөн үржихүйд зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь өндөгийг бордох боломжтой болгодог процесс юм. Энэ нь эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгийн хамгийн үржил шимтэй үеийг тэмдэглэдэг бөгөөд энэ үед жирэмслэх магадлал өндөр байдаг. Суперовуляци хийх нь жирэмслэх эсвэл жирэмслэхээс зайлсхийх гэж буй эмэгтэйчүүдэд, мөн нөхөн үржихүйн эрүүл мэндийг хянахад тустай.
Зочин [103.212.119.83] ・ 2025.01.03 Хариулах
</p>
Зочин [103.212.119.83] ・ 2025.01.03 Хариулах
<script>alert(1)</script>
Зочин [139.5.219.174] ・ 2025.01.03 Хариулах
transfer.cloud.mn/view/1UBNIX
Санал болгох
1 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
2 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
3 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй
4 Олимпиадад л сайн оролцдог биш олон хүүхдийг зөв замд хөтөлдөг, хайр дүүрэн багш байхыг хүсдэг
5 А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй
Холбоотой мэдээ
Нийгэм
Би нэг удаа #4: Санаандгүй хэлсэн ганц үг бусдын амьдралд хар толбо болж үлддэг гэдгийг бүү мартаарай
П.Мөнгөнсор ・ 11 сарын 03, 2023
Нийгэм
Би нэг удаа #1: Хүний эрх гэдэг хүний сонголтыг хүндэтгэж сурах тухай ойлголт юм
П.Мөнгөнсор ・ 08 сарын 28, 2023
Дэлхий
"COVID-19” цар тахал дэгдэж эхэлснээс хойш эмэгтэйчүүдийн тэн хагас нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртжээ
Х.Оргил ・ 11 сарын 29, 2021
Ярилцлага
Би нэг удаа #7: Адилхан монголчууд байж нэгнийгээ хот, хөдөөгийн хүн гэж ялгахгүй, хүн ёсоор харьцаасай гэж хүсдэг
П.Мөнгөнсор ・ 02 сарын 21, 2024
Нийгэм
Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр: Охидын боловсролд анхаарах нь эдийн засгийн хөгжлийг дэмждэг
П.Мөнгөнсор ・ 10 сарын 11, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.