Ослын ихэнх хувь нь хамгийн ойр дотны хүмүүстэйгээ явж байхад болдог

Б.Баясгалан
08 сарын 09, 2018

Өнгөрсөн жил 143 жолооч орон нутгийн зам дээр амиа алдаж 254 жолооч гэмтжээ. Эдгээр ослын 60 орчим хувь нь ядарснаас анхаарал суларсан эсвэл хурд хэтрүүлсэн, эсрэг урсгалд орсон, өөд өөдөөсөө мөргөлдсөн байдалтай байна.

Эдгээр хүмүүсийн 86 хувь нь амралт зугаалгын зорилгоор хамгийн ойр дотны хүмүүстэйгээ явж байсан. Үхэл гэмтэлтэй осолд өртөгсдийн 67 хувь нь бусдын буруугаас, гэмгүй явж байгаад амь насаараа хохирдог гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.