П.Мөнгөнсор
08 сарын 02, 2023
Цагдаагийн байгууллагад иргэдээс мотоцикл, спорт автомашин сонирхогч залуучууд шөнийн цагаар чанга дуу чимээ гаргаж байна гэх гомдол ихээр ирэх болжээ. Үүнтэй холбогдуулан энэ төрлийн тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн гомдол, мэдээлэл 88, зөвхөн өнгөрсөн 07 дугаар сарын 25-наас 31-ний хооронд 34 мэдээлэл тусгай дугаарын утсанд ирсэн байна.
Түүнчлэн энэ сарын сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн хугацаанд мотоцикл 42, спортын зориулалтаар тоноглосон байж болзошгүй 46 автомашиныг хөдөлгөөнд оролцох үед нь шалган, хариуцлага тооцох, зөвлөмж зааварчилга өгөх ажлыг зохион байгуулж 8 мотоцикл, 3 автомашины жолоочид хариуцлага тооцож, 10 автомашины гэрчилгээг түр хураан техникийн үзүүлэлтийг шалган ажиллажээ.
Шалгалтаар спорт зориулалтаар тоноглосон автомашинтай нийтийн хэрэгцээний зам дээр аюултай үйлдэл хийх, дуу чимээ гаргах, мотоцикл сонирхогч залуус эрхийн үнэмлэхгүй, улсын бүртгэлийн дугааргүй, яндан, дуу намсгуур гэмтсэн, байхгүй, яндангаас гарах дуу чимээний түвшин "MNS 4599" стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцож байгаа асуудал илэрсэн аж.
Иймд цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэлийн хүрээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах арга хэмжээг авч ажиллах бөгөөд иргэдээс ирүүлсэн зөрчлийн талаарх бодит мэдээллийн дагуу хариуцлага тооцохоос гадна спорт машин, мотоцикл сонирхогчдын холбоо, клубүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.3] ・ 2024.03.11 Хариулах
Мал
Зочин [64.119.16.236] ・ 2023.08.04 Хариулах
энэ чэмээгээ зүгээр амралтын 2 өдөрхамаагүй гаргаад байвал ийм байдал болохчгүйбайсан юм уу даа
Зочин [66.181.161.104] ・ 2023.08.04 Хариулах
Ёстой тийм.
Санал болгох
1 A.Uilstuguldur: It is time for the world to consider what an immense positive impact would be made if the $2.9 trillion spent by nations on military and armaments were instead dedicated to Earth
2 Mongolian Nature Legacy Foundation Signs MoUs with Khan Bank and Golomt Bank to Advance Conservation and Sustainable Finance
3 Монголын Байгалийн өв сан Хаан, Голомт банкуудтай тогтвортой санхүүжилт чиглэлээр хамтран ажиллах санамж байгууллаа
4 Global Science-Policy Nexus Takes Center Stage as UNCCD COP17 Hosts Joint CST and CRIC Session in Ulaanbaatar
5 Minimum Monthly Wage Increases Up to One Million Togrogs