МОСКВА/РИА Новости/.  “Орос” гэдэг үг Оросын ард иргэдийн дунд юуны түрүүнд “эх орон” гэсэн ойлголттой холбогддогийг Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгад оролцогчдын 31 хувь нь “Орос” гэдэг үгийг “эх орон” гэсэн ойлголттой холбосон бол 29 хувьд нь “агуу гүрэн” гэсэн ойлголт буужээ.

Санал асуулгад оролцогчдын 10 хүн тутмын нэгд нь “Орос” гэдэг үг асар том нутаг дэвсгэр, агуу орон гэх ойлголтыг төрүүлдэг байна. Харин 7 хувьд нь хүчирхэг арми, 4 хувьд нь энэ үг сайхан сэтгэлт сайн хүмүүс болон гэрэлт ирээдүйн итгэл найдварыг санагдуулдаг байна.

Түүнчлэн 6 хувьд нь амьдралын түвшин доогуур, 3 хувьд нь авлигал гэх сөрөг ойлголтууд буужээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг