Та олон зүйлийг зэрэг эхлүүлэхийг хүсч байна уу, хаанаас эхлэхээ шийдсэн үү?Тэгвэл зорилгод тань хүргэх ямар ч хамаагүй зүйлийг хийж эхлээрэй. Миний таних залуу элэглэл хийхийг хүсдэг ч амьдралдаа хэзээ ч тайзан дээр гарч үзээгүй нэгэн. Гэхдээ хүмүүс түүний ярьж буй зүйлийг сонсоод инээж хөгжилдөхийг тэр харах дуртай. Миний мэдэхээр тэр 5 жил шахам юу ч хийхгүй мөрөөдсөөр яваа. Тэгээд би түүнээс асуусан юм:

-   Яагаад чи өдийг хүртэл ганц ч удаа элэглэл хийж үзэхийг оролдохгүй байгаа юм вэ? Нэг оролдоод үз л дээ, үнэхээр чиний хийх зүйл үү үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй.

-   Би хошин бичвэр бичиж чаддаггүй юм.

-   Тэгвэл бичиж чаддаг шог зохиолчдыг ол. Интернетэд зөндөө шүү дээ.

-   Нээрээ тийм шүү. Би яагаад энэ талаар бодоогүй юм бол?

Үүнээс хойш хэсэг хугацааны дараа тэр над руу зурвас бичсэн. Юутай ч тэр нэг зохиолчтой уулзжээ, одоо тайзан дээр гарахад бэлдэж байгаа гэнэ. Магадгүй түүний тавих хошин шог бүтэлгүйтэж мэднэ. Энэ чухал биш. Хамгийн чухал зүйл нь энэхүү үйлдэл нь түүнд маш их шинэ мэдээллийг өгч тэр нэгэн хэвийн байдлаас гарч чадна.

Мэдээж чи ямар нэгэн зүйл хийхийг оролдож үзээгүй бол юу хүсч байгаагаа мэдэхэд хэцүү шүү дээ. “Миний хийх зүйл мөн үү биш үү” гэж зүгээр таамаглаж суух л үлдэж байна.

“Зарим хүмүүсийн мөрөөдөл нь долоо хоногийн дотор л биелэх боломжтой, даанч тэр хүмүүс мөрөөдлөө насан туршийн мэт болгодог” гэсэн үг бий. Үүнтэй ижилхэн удаан хугацааны шаналал гомдлоос хэдхэн хоногийн дотор л гарах боломжтой. Энэ бол баримт.

 Бас нэг нууц...

Ямар нэгэн зүйл хийж айдсаа даван туулах болгонд бидний өөрийн үнэлэмж нэмэгдэж эхэлдэг. Дотоод үнэлэмж нэмэгдэх үед илүү чанартай үйл явдал, боломжууд бидэн рүү татагддаг.

Амжилт, үйлдэл хоёр шууд холбоотой байгаа биз. Азтай хүмүүс хийхээс айдаггүй хүмүүс байдаг. Хийж буй ажил нь зорилгоос өөр тийшээ чиглэсэн байсан ч хамаагүй. Сет Годины маш зөв хэлсэнчлэн “Хүмүүс үнэхээр хүч хөдөлмөр гэдэг зүйлийг үлгэр домог байгаасай гэж хүсдэг. Ашигтай нөхцөл байдалд байгаа азтай хүмүүсийн харагдах байдал биднийг төөрөгдөлд оруулж байгаа юм. Зарим хүмүүс хийснээсээ илүү ихийг авч байгаа юм шигээр бид хардаг. Үнэндээ ийм хүмүүс маш цөөн гэдгийг бид мартдаг.  Амжилт ихэнх хүмүүсийн  гаргасан хүч хөдөлмөрөөс шууд хамааралтай зүйл юм. Хүч хөдөлмөрийн түлхүүр бол “Аз гэдэг зүйл хүч хөдөлмөрөөс илүү анхаарал татдаг” билээ.


Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875