Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын дарга Р.Дагва оролцлоо. Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа. 

Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд 1304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1083 хүүхэд буюу 83.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1033 үндсэн ортой бөгөөд 272 орыг нэмэлтээр, 40 насанд хүрэгсдийн орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Мөн 93 орыг нөөц орон зайд байрлуулан орны зохицуулалтыг хийж, нийт 1438 ортойгоор ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын дарга Р.Дагва оролцлоо. Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд 1304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1083 хүүхэд буюу 83.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1033 үндсэн ортой бөгөөд 272 орыг нэмэлтээр, 40 насанд хүрэгсдийн орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Мөн 93 орыг нөөц орон зайд байрлуулан орны зохицуулалтыг хийж, нийт 1438 ортойгоор ажиллаж байна” гэлээ.

Дараа нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал М.Тунсаг “Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй байгаа” тухай мэдээллийг НОК-ийн гишүүдэд танилцуулаад ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ хамтран урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд тасралтгүй хүргэж ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.

-Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад тогтмол чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох байгууллагууд хийж ажиллах,

-Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ болон үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, тэмцээн уралдаан, компьютер тоглоомын газар, их дээд сургуулийн нэгдсэн арга хэмжээг хориглох

-Бага насны хүүхдийг үзвэр үйлчилгээнд дагуулж явахаас зайлсхийх хэрэгтэй эцэг эхчүүдэд таниулах, 

-Сурагчдын амралттай холбогдуулан хүүхэд, багачууд гэртээ харгалзах хүнгүй үлдэж, амь нас, эрүүл мэндэд нь нөлөөлөх аливаа эрсдэл тохиолдож болзошгүй байдлаас сэргийлэх ажлыг дүүрэг, хороо хэсгийн ахлагч нар хариуцан онцгой анхааран ажиллах” зэрэг үүрэг даалгаврыг нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан комиссын гишүүдэд өгч, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нэн яаралтай хангаж ажиллахыг үүрэг болголоо.