Оксфордын их сургуулийн судлаачид Монголоос олдсон эртний хүний гавлын ясыг судалжээ

Б.Баясгалан
02 сарын 18, 2019

Монголын зүүн хойд нутгийн Салхитын хөндийгөөс олдсон хүний гавлын ясыг судалж үзэхэд энэхүү бүс нутгаас одоогийн байдлаар олдсон хамгийн эртний орчин үеийн хүн болох нь тогтоогдсон тухай Оксфордын их сургуулийн судалгаанд мэдээлэв.

“Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэснээр, гавлын ясын хамаарах үеийг радиокарбон ашиглан тогтоож, ДНХ-г шинжилсний дүнд Монголоос олдсон цорын ганц “Плейстоцен хоминин”-ы үлдэгдэл болох нь тогтоогдсон аж. Энэ төрлийн хүн нь ойролцоогоор 34-35 мянган жилийн өмнө амьдарч байжээ.

Уг гавлын яс бараг бүтэн байсан бөгөөд магнай болон хамрын яс нь хэвээр хадгалагдан үлдсэн байжээ. Оксфордын их сургуулийн судлаачид энэхүү гавлын ясыг 34950-33900 жилийн өмнөх үед хамаарна хэмээн үзэж буй нь судалгааны эхэнд таамаглаж байсан хугацаанаас найман мянган жилийн өмнө юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 /Science Daily/


Холбоотой сэдвүүд

монгол судалгаа гавлын яс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.