Х.Оргил
01 сарын 24, 2022
Тус улсын Төв банк холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт заалт оруулах замаар ирэх сараас эхлэх крипто мөнгөн гүйлгээг нэгмөсөн хориглох төлөвлөгөө гаргаснаа танилцууллаа. Уг мэдэгдэлд крипто валют нь шинэ оролцогчдоос болж эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж, үнэ нь өсдөг санхүүгийн пирамид хэлбэртэй учир зах зээлд үнийн хэт хөөсрөлт бий болгох эрсдэлтэй бөгөөд санхүүгийн тогтвортой байдал, мөнгөний бодлогод аюул учруулахуйц боллоо гэсэн байна.
Одоогоор ОХУ-д крипто валютаар хийх гүйлгээ хууль бус байгаа ч биржээр дамжуулан түүнд хөрөнгө оруулах, худалдан авахыг зөвшөөрч байсан юм.
ОХУ-ын иргэд жилд 5 тэрбум ам.долларын крипто валютын гүйлгээ хийдэг ба ихэнх нь мөнгө угаах зорилготой, мөн цахилгаан эрчим хүчийг үр дүнгүй зарцуулдаг гэсэн байна.
Манай өмнөд хөрш БНХАУ өнгөрсөн жил биткойн олборлолтыг хориглосон билээ. Дэлхийн крипто олборлолтын зах зээлд АНУ, Казахстаны дараа гуравдугаарт ордог тус улс өөрийн санхүү, мөнгөний тогтолцоогоо хянах зорилгоор дижитал рубль гүйлгээнд гаргахаар мөн төлөвлөж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.