Өнөөдөр ЗХУ Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 77 жилийн ой тохиож байгаа билээ. 

ОХУ жил бүр цэргийн жагсаал зохион байгуулж, дайнд оролцсон цэргүүдэд хүндэтгэл үзүүлж, ялалтаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

Энэ жил Украины нөхцөл байдлыг үл харгалзан "Ялалтын баяр" парадыг урьдын адил Улаан талбайд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ:

-Зүүн Украины Донбассад цэргүүд, сайн дурынхан эх орон, ирээдүйн төлөө тулалдаж байна хэмээн онцолсон ба барууныхныг ОХУ-г булаан эзлэхээр бэлтгэж байгаа гэж буруутгажээ.

Мөн НАТО-г Орос улсын хувьд илэрхий аюул заналхийлэл гээд Украинд хэрэгжүүлж буй “цэргийн тусгай ажиллагаа”-г зайлшгүй хийх хэрэгтэй зүйл,  маш зөв шийдвэр байсан хэмээн өөрийгөө өмгөөлжээ.

Түүнчлэн Владимир Путин "Украины дайны улмаас зовж шаналсан гэр бүлүүдийг харж хандахын тулд чадах бүхнээ хийх болно. Амь үрэгдсэн цэрэг, офицер нэг бүрийн үхэл бидэнд маш их зовлон шаналал дагуулж байгаа” хэмээжээ.

Ийнхүү Улаан талбайд цугласан цэргүүдэд баяр хүргэснээр мэдэгдлээ өндөрлүүлсний дараа дараа их буу галлаж, ОХУ-ын төрийн дуулал эгшиглэлээ.