Импортын цахилгааны зардал 41,2 хувиар нэмэгджээ

“Монголын эдийн засгийн чуулган-2022” форум өнөөдрөөс зохион байгуулагдаж эхэлж буй. Энэхүү форумын хүрээнд “Эрчим хүчний сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. 


Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Хэрэглэгчийн цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг энэ онд 28 хувиар нэмэгдүүлж өртөгт нийцүүлэн, цаашид 2030 он хүртэл тарифыг тогтмол индексжүүлэхэд улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр дээрх төслүүдийн санхүүжилтэд ашигласан зээл, зээлийн хүүг төлж, эрчим хүчний салбар санхүү, эдийн засгийн хувьд бие даан ажиллах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна. Учир нь бид өртгөөс 50 хувиар бага үнээр эрчим хүч нийлүүлж, их хэмжээний алдагдалд орсоор байна” гэж танилцууллаа. 


Мөн ОХУ-аас авсан цахилгааны хэмжээ 21,8 хувиар, үнэ нь 15,9 хувиар тус тус өсөөд байгаа талаар онцолсон юм. Манай эрчим хүчний эх үүсвэрүүд, дамжуулах, түгээх сүлжээ 30-62 жилийн насжилттай, шугам сүлжээний 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. Улаанбаатар хотын долоон дүүрэгт гэр хорооллын 13681 өрх стандартын цахилгаан авч чадахгүй байна. Өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчээ хязгаарлаж, бүх хүчин чадлаа бүрэн ажиллуулж байгаа нь системийн хэмжээнд осол гарах, эрчим хүч орон даяар тасрахад хүргэж байна.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.