Х.Оргил
08 сарын 18, 2020
Шинэ төрлийн коронавирусын эсрэг анхны вакцин болох ОХУ-ын Спутник-5 вакцин долоо хоногийн дараа гурав дахь шатны туршилт буюу хэдэн арван мянган хүнд тарьж эхлэх гэж байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын яаран зарласан вакцин нь өмнөх 1 ба 2-р шатны туршилтуудыг хоёрхон сарын дотор хийсэн ба зөвхөн 76 хүнд туршсан байсан нь дэлхийн нийтийн зүгээс үл итгэл хандлага төрүүлсэн юм. 3-р шатны туршилт эхлэхээс өмнө тус улсын Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрч, бүртгэж авсан юм.
Москва хотын Н.Ф.Гамалеин нэрэмжит халдвар судлалын үндэсний төвд бүтээсэн тус вакциныг ирэх 9-р сараас эхлэн олон тоогоор үйлдвэрлэж эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилчдад сайн дураар хийх юм байна. Онлайнаар авсан судалгаагаар ОХУ-ын эмч, сувилагч нарын 52 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь вакцинжуулалтад хамрагдахаас татгалзсан байна. Түүний дараа 2021 оны 1-р сард нийт хүн амд тарихаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.