Б.Баясгалан
04 сарын 20, 2020
Шинэ кононавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс орон, бүс нутгийг хамарч, нийт 2.4 сая хүн өвчилж, 1.6 сая нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Манай хойд хөрш ОХУ-д өнгөрсөн нэг өдрийн дотор коронавирусийн хамгийн олон тохиолдол бүртгэгдэж, олон хүн нас баржээ. Тус улсад сүүлийн өдрүүдэд 1000-4000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байсан байсан бол өнгөрсөн нэг хоногт 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.
Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас барсан байна. Тус улсад өвчлөгсдийн 60 гаруй хувь нь хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн 45 хүртэлх насны залуучууд байна. Лабораторын шинжилгээнд олон хүнийг хамруулснаар хөнгөн, балархай хэлбэрийг эрт илрүүлж байна. Ерөнхийдөө өвчтөнүүдээ хяналтадаа авч чадаж байна гэж мэдэгдсэн.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дөрөвдүгээр сарын 28-н гэхэд эрүүл мэндийн бүх байгууллага коронавирустэй тэмцэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуураар 100 хувь хангагдсан байхыг бүх засаг захиргаа, эмнэлгийн дарга нарт даалгасан байна. Ялангуяа эмч, ажилчдад зориулсан хамгаалах хувцас нэн шаардлагатай байгаа. 25000 хамгаалах хувцас үйлдвэрлэж буй. Нэлээд хэдэн үйлдвэрийн зориулалтыг өөрчилж хамгаалах хувцас, хэрэгсэл үйлдвэрлэж эхэлсэн. Гэвч хүрэлцэхгүй байгаа учраас нэг сая хувцасыг БНХАУ-аас авахаар гэрээ байгуулан, эхний 300.000 хувцас нь очиж буй юм байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.