Цэдэнбалын Цэрэндолгор
03 сарын 22, 2019
Тавантолгой Гашуунсухайт чиглэлд тээвэр хийдэг 180 компанийн 13 мянган жолооч бий. БНХАУ-ын нэвтрүүлэх чадвараас хамааран боомтод түгжрэл үүсэж, хил гарах гэж хонон өнжин дугаарладаг, жолооч нар хоол ундаа хийхээс эхлээд хүндрэл бэрхшээлтэй учирдаг. Энэ асуудлаас болж сүүлийн 6 сарын байдлаас болж 2 ч хүн автомашиндаа шатаж нас бараад байгаа билээ.
Хятадын "Ганц мод" боомтоор гэхэд л өнгөрсөн онд найман монгол иргэний цогцос орж ирсэн байдаг гэж "Баян зам тээвэрчдийн холбоо" мэдэгдэж байсан юм.
Сүүлд Хятадын талын өргөн зам дээр нүүрс тээврийн машин шатаж хүн амь насаа алдсан тохиолдол гарснаас хойш монголын жолооч, машины эздэд зориулж дүрэм журмаа шинэчилж эхэлсэн байна.
Журамд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь илэрвэл цагдаагийн байгууллагаар шийднэ, дахин дараалалд оруулахгүй мөн хүлээлгийн хэсэгт дугаарлаж буй тээврийн хэрэгслийн жолооч нар бүхээгтээ хоол хийх болон ил гал гаргахыг хориглоно гэжээ.
Журам:
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.