Нохой тэжээдэг хүмүүс зүрх судасны өвчин тусах нь бага байдаг

Б.Баясгалан
07 сарын 30, 2018

Нохой тэжээдэг хүмүүсийн хувьд зүрх-судасны өвчинд нэрвэгдэх нь мэдэгдэхүйц бага байдаг бөгөөд тэд мөн сэтгэл санааны эрүүл мэндийн хувьд бусдаас хамаагүй илүү сайн байдаг ажээ. Энэ тухай "Svenska Dagbladet" сонинд бичсэн байна.
 
Нохой тэжээдэг болон нохой тэжээдэггүй хүмүүсийн эрүүл мэндийн байдлын ялгааны  талаарх судалгааг эрдэмтэд хийжээ. Судалгаанд оролцсон дээрх хоёр бүлгийн хүмүүс 40-80 насныхан байв.
 
“Нохой тэжээдэг ганц бие хүмүүсийн хувьд цагаасаа эрт нас барах эрсдэл 33 хувиар, зүрхний шигдээс тусах магадлал 11 хувиар бага байсныг судалгааны дүн харууллаа” хэмээн Упсалийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Мвенья Мубанга ярьсныг дээрх сонинд иш татжээ.
 
Үүний шалтгаан нь, нохойтой хүмүүс илүү идэвхтэй хөдөлгөөнтэй байдагтай холбоотой гэнэ. Түүнээс гадна, тэдний хувьд хүмүүсийн тэр бүр тулгардаггүй янз бүрийн бактеритай хүрэлцэж байдаг учраас дархлааны тогтолцоо нь илүү сайн байдаг аж.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

нохой өвчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.