Айлын нохой галзуурчээ

Б.Баясгалан
07 сарын 17, 2018

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт Дунд сайхан уулын ар Цагаан хүрээ орчимд малчин айлын нохой галзуурсан байсныг устгажээ. Нохой гэрийн эзэн рүүгээ болон үхэр мал руу дайрч ноцсон байна. Тиймээс тухайн малчин аймаг, сумынхаа холбогдох газарт хандсан ажээ.

Сумын холбогдох хүмүүс өнөөдөр тухайн бүс нутгийн хоёр мянга гаруй малд галзуу өвчнөөс урьчилан сэргийлэх тарилга хийх юм байна. Энэ нь Гурван сайхан уулсын орчимд ойрын үед гарч буй гурав дахь тохиолдол юм. Өмнө нь Зүүн сайхан уулын Дүнгэнээ, Дундсайхан уулын өвөр орчимд галзуу мануул хүн рүү дайрсан, галзуу чоно малчин хүнийг ноцсон тохиолдол гарсан тул Дүнгэнээ орчимд хориой цээрийн дэглэм тогтоосон байна.

Энэ удаагийн тохиолдолд хараахан хорио цээрийн дэглэм тогтоох шалтгаангүй гэж тус сумын мал эмнэлгийнхэн үзсэн байна. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

нохой галзуу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.