Нийслэл хотод өчигдөр (2023.08.14) бүртгэгдсэн тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдлын сорьцод Молекул биологийн шинжилгээ /PCR/ хийжээ. 

Ингэхэд сорьцын хариу сөрөг гарч, тарваган тахал өвчин биш болох нь батлагдсаныг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.