Буяндэлгэрийн Мөнхчимэг
03 сарын 08, 2022
1999 оноос хойш 20-иод жил шинэчилж найруулаагүй Хөдөлмөрийн тухай хуульд өнгөрсөн оны 7-р сард салхи оруулж хэд хэдэн онцлох заалтыг тусгасан нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
Өнгөрсөн долоодугаар сард хэлэлцэхдээ тус хуулийн 70 хувьд өөрчлөлт орсон. Энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн найруулгаас ээжүүдэд хамааралтай онцлох заалтуудыг танилцуулж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлэг "Хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" хэмээн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх үүргийг тусгажээ.
135 дугаар зүйл. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглох
136 дугаар зүйл. Хүүхэд хөхүүлэх, асрах нэмэлт завсарлага, олговор олгох
136.1.Амрах, хооллох завсарлагаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан зургаан сар хүртэлх насны хүүхэдтэй буюу нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд хоёр цагийн, зургаан сараас нэг хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно. Ажилтны хүсэлтээр хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажлын цагийг богиносгох хэлбэрээр олгож болно.
136.2. Хүүхэд хөхүүлэх, асрах нэмэлт завсарлагыг ажилласан цагт тооцож ажилтанд олговор олгоно.
136.3.Ажил олгогч ажилтныг хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах арга хэмжээг өөрийн боломжоор авна.
137 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны амралт, эцгийн чөлөө
137.1. Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно.
137.2. Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 140 хоногоор тооцож заавал олгоно.
137.3. Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон эмнэлгийн заалтаар үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эхэд энэ хуулийн 137.1-д заасан жирэмсний болон амаржсаны амралт олгоно.
137.4. Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан бол эмнэлгийн магадалгаагаар ажилтанд чөлөө олгоно.
137.5. Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно.
138 дугаар зүйл. Нярай хүүхэд үрчлэн авсан ажилтанд чөлөө олгох
139 дүгээр зүйл. Хүүхэд асрах чөлөө олгох
139.1. Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна.
139.2. Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна.
139.3. Энэ хуулийн 139.1, 139.2-т заасан нь хүүхэд үрчлэн авсан ажилтанд нэгэн адил хамаарна.
140 дүгээр зүйл. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах
140.1. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.
141 дүгээр зүйл. Албан томилолтоор ажиллуулахыг хориглох
141.1. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүтнээр уншихыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
Сэтгэгдэл бичих (11)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.76.203] ・ 2024.10.06 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [102.89.76.203] ・ 2024.10.06 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [103.242.47.82] ・ 2024.09.03 Хариулах
Ажлаасаа гаралгүйгээр төрөөд үргэлжлүүлэн ажиллаж болох уу?
Зочин [66.181.161.221] ・ 2024.05.24 Хариулах
Энэ талаар хуулын багахан зөвөлгөө авья
Зочин [66.181.176.127] ・ 2024.03.20 Хариулах
Сайн байна уу төрчөөд 10 сар болоод ажилдаа орсон юмаа.Буцаад хүүхэд ( 1нас2сартай)өвдөөд ажилаасаа хүүхэдээ харах гээд чөлөө хүссэн юмаа уг нь үргэлжлүүлээд байгууллага даатгал төлөх ёстой мөн ( цалинтай ээж мөнгө бас олдохгүй гээд) тэгтэл манайх тийм юм байхгүй гээд байхын энэ тохиолдолд яах ёстой вэ
Зочин [202.55.188.82] ・ 2024.03.19 Хариулах
Сайн байна уу. Манай эхнэр саяхан маамуулсан юм гэдэл би ажиллаасаа давуу 7хоног авах гэсэн боловч өгсөнгүй ээ яагаад өгөхгүй гэж асуусан боловч чи ажилаа хий дараа бол гээд бүр өгсөнгүй хөдөлмөрийн тухай хуулыд давуу долоо хоног өгөх зүйл бол байхгүй би өгөх өгөхгүйг би шийдэж өгнө гээд өгсөнгүй.
Зочин [66.181.161.251] ・ 2024.09.02 Хариулах
хөдөлмөрийн тухай хуулинд заагаад өгцөн шүү дээ аавын 10 хоногийг ажлын 10 аас доошгүй хоногоор бодож өгнө гээд
Зочин [202.55.188.43] ・ 2023.05.26 Хариулах
Үндсэн ажилтны гэрээ хийсэн, гэхдээ 7 сар ажилласан 7 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учраас декрит авч чадахгүй болсон. Декрит авахгүй ч гэсэн хүүхдийг 3 нас хүртэл ажлын байр хадгалах болон нийгмийн даатгал төлөх үүрэг хэвээрээ байх уу?
Зочин [59.153.114.190] ・ 2024.03.17 Хариулах
Таны тушаал үндсэн ажилтнаар гарсан бол үргэлжлүүлэн 3 нас хүртэл НДШ байгууллага төлна
Зочин [202.126.89.158] ・ 2023.02.16 Хариулах
Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох.Энэ талаар зөвлөгөө авах гэсэн юм
Зочин [103.229.120.67] ・ 2022.06.15 Хариулах
Доорхи заалт нь ажил олгогчоос юмуу эсвэл НДгазраас юмуу ? 137.1 .Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно.
Санал болгох
1 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
2 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
3 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
4 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
5 Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна
Холбоотой мэдээ
Эрүүл монгол хүн
Хотын дарга жирэмсэн ээжүүдэд “Амин дэмийн багц” бэлтгэн хүргүүлжээ
Баярмаагийн Баярчимэг ・ 06 сарын 24, 2021
Нийтлэл
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс “гэрийн ажил”-аа хувааж хийвэл ДНБ 16 хувиар өснө
ГАНБАТЫН БАТЗАЯА ・ 09 сарын 19, 2023
Нийгэм
Ж.Сарангэрэл: Гэнэт л цус алдаж эмнэлэгт хандсан эмэгтэйчүүдийн ихэнх нь аль хэдийн хавдрын хожуу шатанд орчихсон байдаг
П.Мөнгөнсор ・ 11 сарын 10, 2022
Жендэрийн тэгш байдлыг хангах
ЭМЭГТЭЙН ТҮҮХ | Орон нутгийн төлөөлөгч эмэгтэйчүүдийн урам зоригийн түүх
Peak.mn ・ 11 сарын 14, 2022
Технологи
"Women in Tech"-ээс UXUI дизайнер болох хүсэл эрмэлзэлтэй 10 эмэгтэйд тэтгэлэг гардууллаа
П.Мөнгөнсор ・ 11 сарын 17, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.