МҮХАҮТ, Бизнес академи, Азийн сан, Бизнесийн ёс зүйн төв, Рио Тинто хамтран “LADY ENTREPRENEUR” ёслолын үйл ажиллагааг "Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд шинэ өнгө төрх, шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа. Арга хэмжээнд 200 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй оролцож, ёс зүйтэй манлайллын талаар хэлэлцэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин арга хэмжээг нээж хэдсэн үгэндээ "ITC-Олон улсын худалдааны төвийн 20 дахь удаагийн "Дэлхийн экспортыг хөгжүүлэх форум" энэ оны 6 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах бөгөөд энэ хүрээнд Олон улсын худалдааны төвөөс бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санаачлан хэрэгжүүлдэг #SheTrades олон улсын платформын Монгол Улс дахь "hub" буюу салбарыг МҮХАҮТ-ын дэргэд байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Уг салбар нээгдсэнээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ОУХТ-ийн #SheTrades байгууллагаас зохион байгуулах бүхий л сургалтад хамрагдаж, шинэ зах зээл, хөрөнгө оруулалтын мэдээллийг авах боломжтой болно" гэдгийг онцоллоо.

MYXAYT-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал - Women leadership in Business-SheTrades Hub", Рио Тинто ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Хүчирхэг дуу хоолой - Strengthening your voice”, Бизнес академийн зөвлөх Д.Ерөө “Зоригтой манлайлал - Dare to lead”, Андра академийн үүсгэн байгуулагч Х.Бадамгэрэл “Нетворкингд өөрийгөө амжилттай хоногшуулах-Succesfully express yourself at Networking“, Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах хөтөлбөрийн дэд менежер Г.Цолмон “Асралын эдийн засаг - Care economy” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, Ёс зүйтэй манлайлал, "Асралын эдийн засаг"-ийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Lady entreprenuer 2023:

Гран при:

  • ТЭСО ГРУПП ХХК

Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер хатагтай:

  • ГРИЙН ГРУПП ХХК

Экспортлогч Энтрепренер хатагтай:

  • ХАНБОГД КАШИМЕР ХХК

Хөрөнгө оруулагч Энтрепренер хатагтай:

  • АШИД БЭХИ ХХК,
  • ТЕХНИК ИМПОРТ ХК

Импортлогч Энтрепренер хатагтай:

  • ЭРДЭНЭЗОО ТРАНС ХХК,
  • НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер хатагтай:

  • ХАРАА СҮМБЭР ХХК,
  • ОЙ ПАРТНЕРС ХХК

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер хатагтай:

  • МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ

Дэвшилтэт, техник, технологи Ноу-Хау нэвтрүүлэгч Энтрепренер хатагтай:

  • БАРЛОВОРЛД МОНГОЛИА ХХК

Байгальд ээлтэй үйлчилгээ эрхлэгч Энтрепренер хатагтай:

  • ЖАМОТОРАБЭРҮ XXK

Гарааны бизнес эрхлэгч Энтрепренер хатагтай:

  • ТУЛГА ТӨХӨӨРӨМЖ ХХК

Үйлчилгээний Энтрепренер хатагтай:

  • ДА ХҮРЭЭ ТРЕЙД ХХК

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Энтрепренер хатагтай:

  • ЦАЙДАМ ТРЭЙД ХХК


\

\

\

\

\
\