Буяндэлгэрийн Мөнхчимэг
11 сарын 17, 2021
Монгол Улсад Эрчим хүчний зохицуулах байгууллага үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буй.
Үүнтэй холбогдуулан эрчим хүчний зохицуулалтын ололт амжилт, үр дүнг хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлага, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр болж байна.
Онол практикийн бага хуралд ЭХЯ, ДҮТ ХХК, МХЕГ, СХЗГ, ШӨХТГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,үйлчилгээг зохицуулах “Эрчим хүчний хөгжлийн төв”, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”, "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв", ШУТИС, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо,
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол энержи клубд зэрэг байгууллагуудаас гадна ЭХЗХ-ны тусгай зөвшөөрөл эзэмшигч 180 гаруй хуулийн этгээдийн болон 21 аймгийн, Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд хамтран ажилладаг олон улсын байгууллагууд болох ERRA, Дэлхийн банк, GIZ, GGGI зэрэг байгууллагуудын зочид төлөөлөгчид оролцсон 400 гаруй оролцогчтойгоор цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.