Та ирээдүйн ухаалаг ажлын байрны технологид бэлэн үү?

Хэдий зайнаас ажиллах нь амаргүй ч цар тахал хүмүүст ажлын байраа шинэчлэх, дижитал шилжилт хийх гээд олон давуу тал, шинэ боломж олгосон билээ.

FlexJobs-ийн судалгаанд зайнаас ажиллаж буй хүмүүсийн 58 хувь нь цар тахлын дараа ч энэ хэвээр гэрээсээ ажиллахгүй бол өөр ажил хайна гэж хариулжээ. Харин зөвхөн 11 хувь нь буцаад оффист ажиллахад асуудалгүй гэж хариулсан байна. 

Ийнхүү хэрэгцээ шаардлагаар цар тахлын дараах үеийн хосолмол ажлын байр бий болж байна.

Хосолсон ажлын байранд технологи, байгууллагын дата, үүлэн технологийн асуудал зайлшгүй шаардлагатай зүйл юм.

Алсын зайнаас ажиллах боломж улс орон бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд энэ нь тухайн улс орны салбарын төвлөрөл, ажил мэргэжлийн түвшин, зах зээлээс хамааралтай. 

Жишээлбэл, бизнес, санхүүгийн үйлчилгээ Их Британийн эдийн засгийн томоохон хувийг эзэлдэг бөгөөд бусад орнуудаас алсын зайнаас ажиллах хамгийн өндөр боломжтой орноор нэрлэгдэж буй. Иймээс ч хөл хорионы үеэр тус улсын ажиллах хүчний гуравны нэг нь бүтээмжээ бууруулалгүйгээр ажилласан ажээ.

Бусад хөгжингүй, эдийн засгийн өсөлт сайтай орнуудаын нийт ажиллах хүчин хөдөлмөрийн бүтээмж алдалгүй алсын зайнаас ажиллахад ажлын цагийн 28-30 хувийг зарцуулдаг аж. 

Түүнчлэн зайнаас ажиллахад эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэсэн тооцоо гарчээ. Судалгаанд хамрагдагсдын 10 хүн тутмын 4 нь гэрээсээ ажиллаад жилд 5000 гаруй ам.доллар хэмнэсэн гэж хариулжээ

Учир нь гадуур хооллох, шатахуун худалдаж авах,  хими цэвэрлэгээнд мөнгө үрэх шаардлагагүй болсонтой холбоотой юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.