Билл Гейтс коронавирусийг дэлхийн сүүлчийн тахал гэдэгт итгэлтэй байна. Юуны учир ийм итгэж байгаагаа тайлбарласан ном бичиж, ирэх тавдугаар сард хэвлэхээр болжээ. 

Энэ тухайгаа тэрбээр  GatesNotes блог дээрээ  "Дараагийн тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ" нэрт номоо нь тавдугаар сард худалдаанд гарах төлөвтэй байна" хэмээн хуваалцсан байна. 

Тэрбээр шинэ номдоо хэрэв дахин тахал өвчин гарвал үүнийг зогсооход шаардлагатай "алхмуудыг" тодорхойлжээ. Ингэхдээ Коронавирусийн тахлаас үлдсэн сургамжийг тоймлон, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахын тулд хэрэгжүүлж болох тодорхой алхмууд, тахлаас авч үлдэх сургамж,  шинэ инновацийн талаар бичсэн аж.

Билл Гейтс Хүмүүс КОВИД-19-тэй эсрэг вакцинд хурдан хамрагдаагүй вэ, олон тэрбум вакцин үйлдвэрлэхэд хэцүү байдаг вэ" зэргийг  асуултуудад хариулт эрж, өөрийн эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи, НҮБ-ын Эрүүл мэндийн агентлагийн удирдагч Тедрос Адханом Гебрейюс зэрэг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй ярилцаж, мэдээллээ хуваалцжээ. 

Тэрбээр номынхоо талаар дэлгэрүүлж  "Хоёр жилийн хугацаанд хийсэн ахиц дэвшил, тэр дундаа вакцинтай холбоотой асар том үсрэлт, амьсгалын замын өвчний талаар олж авсан мэдлэг маань биднийг амжилттай байх эхлэлийг тавьсан. Хэрэв бид зөв сонголт, зөв хөрөнгө оруулалт хийвэл COVID-19-ийг дэлхийн сүүлчийн тахал болгож чадна. Цаашид халдварт өвчин олон сая хүний аминд хүрч, дэлхийн эдийн засгийг зогсоох хэмжээнд хүрэхгүй ч байж болох юм" хэмээн бичжээ. 

Дашрамд дурдахад Билл Гейтс хуучин эхнэр Мелинда Гейтстэй нарын хамтран байгуулсан "Bill and Melinda Gates" сан 2020 оны нэгдүгээр сараас хойш  Ковид-19-ийн тархалттай тэмцэхэд нийтдээ 2 тэрбум доллар зарцуулаад байгаа юм.

Эх сурвалж: Heromag.net