Apple компани хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болох IPhone утасныхаа шинэ загварыг маргааш танилцуулах гэж байна. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн тус үйл ажиллагаа цахимаар болох юм. 

Тиймээс шинээр гарч буй IPhone 13 загварын талаар таны мэдэх ёстой зүйлсийг тоймлон хүргэе.

  1. Шаардлагатай тохиолдолд сүлжээгүй үед ч дуудлага хийж, зурвас бичих боломжтой
  2. Энгийн үед 5G сүлжээгээр холбогдоно 
  3. Тод ягаан, улбар шар, улаан, усан ногоон зэрэг өнгөний сонголтууд нэмэгдсэн
  4. IPhone 13, IPhone 13 Mini, IPhone 13 Pro, IPhone 13 Pro Max гэсэн 4 төрлийн сонголттойгоор худалдаалагдана. 
  5. Багтаамж сайжирсан. IPhone 13 Pro, IPhone 13 Pro Max загварууд 1 TB буюу 1000 GB хүртэл багтаамжтай.
  6. Утасны камерны хүчин чадал сайжирсан
  7. Цэнэглэхийн тулд заавал утастай цэнэглэгч шаардагдахгүй 
  8. Үнийн хувьд IPhone 12 загвартай адил төрлөөсөө хамааран $699, $799, $999 болон $1,099 ам.долларын үнэтэй байна хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: Appleinsider.com, cnet.com, tomsguide.com