Б.Одсүрэн
07 сарын 30, 2021
Бид амьдралдаа идэвхгүй болох үетэй өдөр тутам тулгардаг. Энэ нь урт хугацаанд үргэлжилвэл бид бүтээмж, үр дүнгүй байдал, эрүүл мэнд гээд олон төрлийн сөрөг үр дагавруудтай учирдаг.
Тийм учраас бид идэвхгүй болох шалтгаантай танилцаж, үүнээс зайлсхийх, улмаар удирдаж сурах нь кареерын хувьд ч, хувийн амьдралд ч чухал билээ. Тэгвэл дараах шалтгаануудтай танилцаарай.
#1 Хэт их завгүй
Орчин үед завгүй байна гэдэг хэвийн үзэгдэл болсон. Бид ажил хэрэг, хувийн амьдралдаа ч үргэлж олон ажил даалгавар дунд явдаг.
Энэ нь бидний сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэлд эергээр нөлөөлж болох ч, аажмаар биднийг идэвхгүй болгодог. Өөрийн ажил даалгаврын ач холбогдлыг жинлэж сурах нь энэ асуудлын шийдэл юм.
Өөрт хамгийн чухал зүйлдээ төвлөрч, эрэмбэлж явснаар бид цаг хугацаа хэмнэж, илүү үр ашигтай болж, идэвхээ хамгаалж үлдэх нь ээ.
#2 Эхлүүлж чадахүй байх
Гэр бүл, найз нөхөд, ажлын байранд ч өөрт ноогдсон ажлаа эхлүүлж чадахгүй байхад бид идэвхээ шууд алддаг.
Ялангуяа ажлын байранд хэцүү, ач холбогдол өндөртэй ажлаа эхлүүлж чадахгүй байснаар бид стресст орж улмаар энэ нь идэвхгүй болгодогталтай. Энэ асуудлын шийдэл нь эхлэхэд саад болж буй асуудал бэрхшээлүүдийг таньж, ажлаа хэрхэн эхлүүлэх тухай бясалгаж, бичих арга юм.
#3 Ажил амьдралаа ялгаж чадахгүй байх
Технологийн үсрэнгүй хөгжлөөс өмнө бид ажлаа ажлын байрандаа үлдээдэг байсан боловч, өнөөгийн үүлэн систем, ухаалаг утас зэрэг технологиос үүдэн ажлаа гэртээ авч харих нь түгээмэл болсон.
Бид ажил руугаа хаана ч байсан орох боломжтой болсон нь бидэнд бие, сэтгэлийн хувьд ажилтайгаа үргэлж холбоотой байх нөхцлийг бүрдүүлж байна.
Улмаар бид хэт их ачааллаас үүдэн идэвхээ алддаг байна. Тиймээс та ажлын цагийн дараа аль болох ажилтайгаа холбоотой зүйл хийхгүй байх хэрэгтэй.
#4 Тархи хэт ядарсан үед
Хэт их ачаалалтай, амралтгүй ажиллахад бидний тархи ядардаг. Ядарсан байгаа учраас бид идэвхгүй сул болж эхлэдэг. Тиймээс өөртөө тогтмол амралт гаргаж байх нь эрүүл мэнд, идэвхийн хувьд ч чухал юм.
#5 Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал
Сэтгэл гутралын хамгийн түгээмэл шинж чанар нь амьдралын идэвхгүй болох байдаг. Тиймээс өөрийгөө сэтгэл гутралаас сэргийлж, удирдаж сурах хэрэгтэй.
Амьдралын идэвхгүй байдлаас сэргийлэх дараах зөвлөгөөг хүргэж байна.
#1 Эрүүл байх
Сайн унтаж амарч, тэжээллэг хоол, тэр дундаа өглөөний цай уух хэрэгтэй. Өглөөний болон өдрийн алхалт нь эрч хүчтэй болгодог.
#2 Өөрийгөө шагнах
Урт болон богино хугацааны завсарлагаа авах. Ажил даалгавраа шат шатанд хувааж, дуусгах бүртээ өөрийгөө шагнаж бяцхан завсарлагаа авснаар бидний идэвх улам нэмэгддэг байна.
#3 Өөрийгөө идэвхжүүлэх хөгжим сонсох
Бусдыг идэвхтэй эрч хүчтэй байлгах нь одоо томоохон бизнес болсон. Үүнд зориулсан утасны апп, хөтөлбөрүүд олон байгаа учраас өөрт тохирохыг сонгоод ашиглаад үзээрэй.
#4 SMART Зорилго тавих
Таны зорилго хэмжигдэхүйц, хүрэхүйц, тодорхой, хамааралтай, цаг хугацааны байх хэрэгтэй. Ингэснээр өөрт ач холбогдолгүй ажил даалгавраас өөрийгөө хамгаалж чадах юм.
#5 Бусдын санал бодлыг сонсох
Сөрөг сэтгэгдэл, санал нь биднийг идэвхжүүлдэг ч, бусдын магтаал урамшуулал нь идэвхийг улам нэмдэг байна.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.189.64] ・ 2024.06.27 Хариулах
Ерөнхийлөн бичсэн болохоор нэг л хэрэгтэй тустай мэдээлэл болж чадсангүй урамгүй боолчлол хмм
Зочин [66.181.189.64] ・ 2024.06.27 Хариулах
Нэг л хэрэгтэй мэдээлэл биш байлаа
Зочин [66.181.189.64] ・ 2024.06.27 Хариулах
Нэг л хэрэгтэй мэдээлэл биш байлаа
Санал болгох
1 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
2 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
3 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
4 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
5 Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ